0.

543 25 3
                                    

Сургуулийн коридорт цонх налан зогсох эрэгтэй эмэгтэй сурагчид

: Тэгэхээр чиний ээлжит бай энэ охин хэрэг үү? Хха Ий Тэмин чи надаар тоглож байгаа байлгүүдээ

Тэмин: Яагаад тоглоом гэж Раэ? Харин ч сонирхолтой байгаа биздээ

Би нүдээ эргэлдүүлсээр ахиад л Тэминий тэнэг санааг сонсож зогсоно: Тэмин бид мэдээ орсон цагаасаа л хамт байна. Өдийг хүртэл чи маш олон тэнэг санаа гаргахад би чамайг дэмжсээр ирсээн гэхдээ энэ удаагийнх юу гээч нь вэ?

Тэмин сургуулийн хамгийн ноомой ,урт банзал, зузаан арамтай нүдний шил зүүсэн охин руу нүд салгалгүй харангаа уруулаа долоогоод: Хонгор Раэ минь чи
У Сэжоноор тоглохыг хүсэхгүй байна гэж үү? Би тэрнийг өөртөө унаж тусгаад цоолох юмаа цоолчихоод л хаяна. Чи юунд бухимдаад байгаа юм

Хэтэрхий өөртөө итгэлтэй юм
Ий Тэмин. Би яагаад гэдгийг мэдэхгүй ч энэ удаа муу совин татаж байна

Тэмин миний эрүүнээс өргөж өөрлүүгээ харуулаад: Аливээ Раэ чи л миний талд орохгүй бол өөр хэн орно гэж. Энэ удаа ч адилхан байх болно. Чи хэн билээ дээ Юү Раэ миний хамгийн сайн найз

Би Тэминий гарыг түлхчихээд: Чи намайг аргандаа оруулчихлаа
Ноён Ий. Би чамд бүх талаар тусалж чамайг тэрний өмнө баатар болгох болно.  Амжилт хүсэе

Тэмин инээсээр: Надад амжилт хүсээд хэрэггүй тэр чинь надад хэрэггүй би угаасаа ялна

Тэмин Сэжонтой яриа өдөх болохоор би түрүүлээд гэртээ харихаар шийдэв. Бид хөрш болохоор байнга хамт явдаг юм л даа.

Саяны ярианаас ойлгомжтой байх. Намайг Юү Раэ гэдэг. Харин Ий Тэмин бол миний хар багын найз бас анхны хайр.
Бидний нөхөрлөлийг салгах зүйл гэвэл үхлээс гадна магадгүй бидний гэрлэлт л байх.

Тэмин сургуулийн playboy харин би хатан зөгий хмм бид хоорондоо төгс зохицдог найзууд. Тэминий ээлжит тоглоом болох охидуудыг би дээрэлхэж тэр аварч би муу охин болж Тэмин баатар болж эцэст нь муу залуу болоод дуусдаг. Би зөвхөн найздаа тусалдаг энэ тийм ч муу биш.

Надад ч бас энэ хөгжилтэй байдаг. Яахав тэд хэтэрхий их уйлсан шаналсан гуньж гутарсан шалдаа буусан эмэгтэй хүний үнэ цэнийг алдагдуулсан юмнууд болоод дуусдагт би харамсдаг. Би үнэхээр харамсдаг шүү

Гэхдээ энэ удаа муу совин татаад байна. У Сэжон тоглож болохгүй тоглоом шиг байна. Тэмин анхны машинаа авахад ч бас ийм мэдрэмж төрж дараан тэр осолд орчихсон. Сэхээнд сар гаран хэвтэж байж сэргэсэн.

Анхны найз охиноо надтай танилцуулахад ч бас ийм мэдрэмж төрж тэр охин нь Тэминий сэтгэлээр тоглоод хаясны дараа тэр муу залуу болчихсон.

Одоо ахиад муу зүйл тохиолдож болохгүй. Би тэвчихгүй

Гэрийнхээ гадаа ирчихсэнээ анзаараагүй байж. Их хурдан ирчихлээ шүү. За юу л болов гэж арай ч 3дах удаа азгүй байхгүй л байлгүй. Раэ их юм бодохоо больж үз.

Энэ үеэр

Тэмин:Сайн уу Сэжона

Сэжон:...

Тэмин: Хоёулаа өнөөдөр жижүүр хийнэ чи мэдэж байгаа биздээ

Сэжон: Т.т.тийм ээ. Гэхдээ...

Тэмин хана налж зогсоод: Аливээ Сэжон хамтдаа хийцгээе. Би ус аваад ирье. Эмэгтэй хүүхэд хүнд юм зөөж болохгүй

Сэжон санаа алдаад: Б.б.баярлалаа Ий Тэмин

Тэмин шал угаах хувин аваад: Тэмин гэж дуудаа хоёулаа одооноос дотно байя. Чи дөнгөж шилжиж ирсэн болохоор найзгүй биздээ. Хоёулаа найзууд болцгооё.

Сэжон улаа бутарсан хацраа нуух гэж хичээн доошоо хараад: Ммм нөгөө юу чамд баярлалаа Ий үгүй ээ Тэмина

Тэмин хажууд нь зогсон тонгойход тэдний хамар шүргэлцэж нүүр нь хэтэрхий ойрхон байв: Сэжона чи улайхаараа бүүр ч хөөрхөн юмаа

Сэжон: Т-Тэмин ч.ч.чи яаж байна
Жижигхэн гараараа Тэминийг түлхэхээр цээжинд нь хүрээд бүүр ч догдлоод ирэв. Хурдхан гараа татаж авчихаад урт хар үсээ нүүр лүүгээ унжуулав

Тэмин: Үс чинь үнэхээр сайхан юм кхм за би явчихаад ирье

Сэжон улам ичин газар доогуур ормоор санагдаж байв. Тэминийг гарнсны дараа гүнзгий амьсгаа аваад саяны үйлдэлд тайвшрах гэж хичээн хүчтэй цохилох зүрхээ дарна.

Харин Тэмин цонхоор Сэжоныг харж ёжтой инээчихээд угаалгын өрөө явав.

A/n: Ийм төрлийн фик нээх байдаггүй би өөрөө иймэрхүү төрлийн фикд дуртай болохоор бичиж байна аа. Манай Раэг битгий үзэн ядаарай. Идэвхитэй байвал урт хурдан хурдан бичихийг бодноо

Тэгээд таалагдвал сэт бас бяцхан од😉❤😘






++Nevertheless++ /LTM/ •Бичигдэж Байгаа•Where stories live. Discover now