4. Үерхэе?

225 9 3
                                    

Хичээл дундаа орж байтал миний сайн найз нар бас манай бялзуухай У Сэжон ч алга. SHINeeтай би анхнаасаа л сайхан харилцаатай байгаагүй. Жунхёнд тохиолдсон явдлын дараа бүүр ч муудсан гэж хэлж болно. Завсарлагаанаар багшийг гарсны дараа Ёнжү ангид орж ирэв.

Ёнжү хажууд сууж үсээ янзлангаа "Морин хийл ч сайхан хөгжим шүү тийм ээ"

"Чи мэдсээр байж миний хажууд ингэж ярьж болж байгаа юм уу?"

энэ миний дургүй сэдэв. Морин хийлийн тухай ярих болгонд тэр  өдөр санаанд ордог.  Миний хамгийн их баярлаж бас тэрнээсээ илүү харамссан өдөр.

"Сая сургуулийн дээвэр дээр сонсож байгаад ирлээ. Хэн тоголж байсан юм бол оо Айн?"

"Инээдтэй байна. Манай сургуульд морин хийл тоголдог хүн үлдээгүйг чи ч би ч бүгд мэднэ"

Ёнжү үсээ янзалхаа больж наашаа хараад "Яагаад ийм итгэлтэй байгаа юм? Магадгүй бяцхан морин хийлч ирсэн ч байж болно"

Би ч толгой дохьчихоод "Тийм байхнээ. Бид ахиад тоглох хэрэгтэй болох нь. Маргааш галын наадамтай гэж сурагчдад хэл. Бид мааш том баяр тэмдэглэнэ"

Хэн ч миний сургуульд Морин хийл тоглох ЁСГҮЙ.
Тэр тусмаа намайг байгаа цагт.

Ангиас гараад явж байтал өөдөөс Жунин ирж яваа харагдав. Жунин намайг Жүнмёнтой бас Эксотой танилцуулсан. Хэрвээ танилцуулаагүй бол би ийм хөгийн байдалд орохгүй байсан юм.

"Сүхо чамтай нийлэх бодолтой байгаа гэсэн. Ухаантайхан шиг байгаарай даа" гэчихээд наашаа ойртож эхлэв.

"Эргэж нийлээд ахиад танай хатан болчих уу?"

Жунин намайг хананд шахаж нэг гараараа тулчихаад харцаа ширүүн болгоод
"Хатан гэнэ ээ? Чи өөрийгөө их өндрөөр үнэлдэг юм байна. Юу гээч Сүход чиний юу хэрэгтэйг мэдэх үү Раэ? Чиний нэр хүнд, царай, бие хаа, нөгөө ажилдаа сайн чинь ч хамаагүй. Чи зүгээр л Тэминтэй дотно. Чи SHINeeгийн гол хүний хамгийн том сул тал. Тэр өдөр
Тэминийг чамаар сүрдүүлж авчирсан. Жунхён золиос болсон ч Тэмин гарахгүй хэвээр чи хамгаалчихсан болохоор аргагүй л дээ. Тэгээд л чамайг өөрийн хүн болгох гээд байна. Сүхо хүссэнээ авч байж л салдаг. SHINee Эксод нэгтгэх Сүхо ахлагчийн хүсэл болохоос чи биш ӨЛӨГЧИН минь" гэчихээд Жунин хоёр гар нийлүүлж толгойн дээр барьчихаад "Харин миний хүсэл ахлагчийнхаас өөр. Хүчээ зузаатгах тэрний хүсэл бол минийх зүгээр л чам шиг амттай өлөгчингүүд" гэчихээд уруул руу дайрч шунаглан үнсэж эхлэв.

++Nevertheless++ /LTM/ •Бичигдэж Байгаа•Where stories live. Discover now