Эмнэлгийн орон дээр цаг гаран уйлсны дараа аав ээж хоёр өрөөнд орж ирэв.
"Миний охин яаж байна? Яагаад ийм ойрхон өвдөөд байна аа уулн ингэдэггүйл юмсан" ээж орны хажууд суун миний гарыг атган надтай гарны минь талаар ярилцав. Аав харин юу ч хэлэлгүй доош харан суусаар. Байнга л муухай аашилдаг хэрнээ, аавв ээжийнхээ санааг үргэлж зовоох юм. Хэсэг хугацаанд ярилцсаны дараа ээж хоол захиалахаар доош бууж, аав төлбөр төлж эмчтэй уулзахаар өрөөнөөс гарцгаав.
Тэмин үнэхээр надад санаа зовж ирсэн юм болов уу?
Бие хөшөөд байсан болохоор дуусчихсан дуслаа салгаад өрөөнөөсөө гарав.
Хувийн үнэтэй эмнэлэг болохоор тийм ч их хүнгүй байв. Сувилагч нарын өрөөний хажуугаар өнгөртөл тэдний ярьсан зүйл анхаарлыг минь татав."Ким эмчийн тусгай өвчтөн байна шдээ нөгөө хөөрхөн охин Юү Раэ байх аа" өрөөний хаалганд ойрттол
"Аан за тэр охин яасан юм"
"Хөөрхий охин шөрмөс нь их муу сууж байгаа гэсэн"
"Юувээ хиймэл шөрмөс хийлгэчихдэг биздээ?"
"Хүн хүний бие өөр шүү дээ. Хайран охин эмч бие нь уам муудаад байгаа гэсэн....гэсэн...гэсэн сувилагчийн хэлсэн үгс толгойд минь эргэлдсээр
Юу үгүй байлгүй дээ яагаад би гэж өдийг хүртэл хичээж ирсэн. Гарын хуруу минь цэврүүтэж, бие чилж, тэмцээн бүрт унтах ч завгүй хичээсний минь төлөөс ийм гэж үү? Уйлсаар эмнэлгийн коридороор гүйн эмнэлгийн арын хашаанд орж ирэв. Хөл алдан нулимс зогсолтгүй урсаж газар уйлан суухдаа би хамгийн ихээр өөртөө дургүй хүрсэн юм.
Яагаад тэгэж их хичээсэн юм
Яагаад туслах гэж зүтгэсэн юм
Яагаад муу охин байхыг тэгтлээ хүссэн юм
Яагаад...яагаад...Цээжээ цохин уйлахдаа энэ асуултыг тасралгүй асуусаар байсан тэнгэр ч уйлав бололтой. Гэнэт л бороо шаагин орж эмнэлгийн хувцас минь норж зүлэгний шороо болов.
Үнэхээр хангалтгүй байна гэж үү?Бороо дээрээс дуслахаа больход би дээшээ харав. Сүхо
"Чи өвчтэй байгаа Раэ орцгооё" хүрмээрээ бороог хаан зогсох тэр.
"Чи хэзээнээс энд байсан юм. Яагаад гэнэт анхаарал тавиад байгаа юм намайг өрөвдөө юу? Тахир дутуу болчихоор энийг хүн тоохгүй гээд чиний боловсон зан уу" Сүхо миний хэлсэн үгийг үл тоон намайг газраас босгоод хүрмээрээ хучин хоёр мөрнөөс минь барин
"Боловсон зан биш" бороо үсийг нь норгон үснээс нь ур дуслан нүүр лүү нь орно.
YOU ARE READING
++Nevertheless++ /LTM/ •Бичигдэж Байгаа•
FantastikБи чиний хамгийн дургүй дүр. Playboy залуу энгийн нэг даруухан охинд дурлаж тэдний хайр цэцэглэхэд би дундуур нь орж саад хийдэг. Охиныг зодож, дээрэлхэж, сүрдүүлж юу ч болсон хайртай залуугаа дэргэдээ үлдээхээр хичээх нэгэн. Би чиний хамгийн дургү...