10. Юу ч үгүй

181 20 5
                                    

Эмнэлгийн өрөөнд Жүнмён намайг оруулж өгчихөөд бороонд норсон надад шинэ эмнэлгийн хувцас, орны даавуу авчирахаар явав. Жүнмён Крис бид хоёрын талаар ч мэдчихсэн байсан. Орон дээр өвдгөө тэврэн суух зуураа шороо болчихсон цагаан өмдөө харан санаа алдсаар сууж байтал Ким эмч өрөөнд орж ирээд "Раэ хамаагүй гадаа гараад даараад байж болохгүй шүү дээ"
"Тийм ээ би мэдэж байгаа эмчээ"
"Хуучны чамайг санаж байна. Цог золбоотой харц дээгүүр охин байсан одоо буцаад тэр үе шигээ болоосой гэж хүсч байна"
"Тахир дутуу болох юм чинь яасан ч хамаагүй биз дээ"
"Раэ хараагүй, хоёр хөлгүй, хэлгүй дүлий хүн ч сайхан амьдардаг юм. Чи хичээвэл хагалгааны дараа ч энгийнээр амьдарч чадна"
"Би итгэлгүй байна"
"Эмч хүн өвчтөнийхөө сэтгэл зүйг ч цуг эмчлэх хэрэгтэй байдаг юм. Одоо чамд тэр нь хэрэгтэй бололтой. Хувцасаа солиод дусал залгуулаарай" гээд өрөөнөөс гарав.
Утсаа нээж үзтэл Тэминээс нэг ч дуудлага ирээгүй байв. Тийм дээ би юу гэж хэлсэн билээ дээ. Жүнмён өрөөнд орж ирээд шинэ хувцас өгөөд "Солиод өмсчих даарчихна"
Саяхан болсон зүйлийн дараа ийм хурдан хэвийн болж байгаа Жүнмёноор бахархаж байна.
"Чи цаашаа харахгүй юм уу?"
"Чамд надад харуулаагүй үлдсэн юм байгаа юм уу?"
Тийм дээ юу ч үлдээгүй байх.
Жүнмён инээгээд гарт хувцас атгуулаад "Цаана очоод өмсчих би даавууг чинь солиод өгөе"

Би одоо ч чамд хайртай болов уу?
Учир нь ойлгогдохгүй хүмүүс юм Жүнмён ч Тэмин ч би ч гэсэн

Тэминий талаас

2р шатанд шалгарсан хүмүүсийн хажууд би үнэхээр дутуу дульмаг нэгэн. Зөвшөөрмөөргүй байгаа ч шударгаар хэлэхэд би тэдний хаана нь ч хүрэхгүй.
Тэмцээний хоёрдугаар шат удахгүй эхэлнэ. Аавтай маргалдаж, Раэтэй ахиад л таагүй харилцаатай болсон шилжилтийн нас дууссан гэж бодсон ч үгүй бололтой.
Ойрд Сэжоныг улам их харахыг хүсэх болсон. Тэгээд л яг одоо тэдний гэрт очиж явна.
. Сэжон хаалгаа тайлаад нүүрээ дараад "Ааа яагаад хэлэхгүй ирж байгаа юм бэ? Гэхэд нь л би мартчихсан юм. Аавын асуудал, Раэ, зургийн тэмцээн гээд бүгдийг.
Гэрийн том өмд, туулайтай үсний даруулга, томдсон цамц хөөрхөн харагдаж байна.
"Сэжон намайг оруулахгүй юм уу? Би ингээд л зогсоод байх уу?"
Сэжон гараа нүднээсээ аяархан буулгаад "Гэнэт хүрээд ирэхээр чинь гайхаад л..."
Хажуугаар нь зөрөн гэрт нь оров. Энгийн л байр. Ханаар нь Сэжоны аав ээжтэйгээ бас мууртайгаа авахуулсан зургууд. Их хайран дунд өсжээ.
Сэжон ээжтэйгээ морин хийл тоголж байгаа зургууд ч их байв.
"Тэмин чиний тэмцээн амжилттай юу? "
"Чи надад тусалсан болохоор амжилттай. Би 2-р шатандаа тэнцчихсэн гэхдээ энэнээс цааш явах эсэхээ мэдэхгүй байна зүгээр л аз төдийхөн байсан байх" ингэж хэлэхдээ юу ч болоогүй юм шиг царайлахыг хичээсэн ч Сэжон над руу санаа зовсон харцаар хараад байхаар нь "Битгий ингэж хар. Би хасагдсан ч харамсахгүй энэ чинь зүгээр л тэмцээн" гэтэл Сэжон миний гарнаас атгаад "Битгий худлаа ярь чамд маш чухал биз дээ? Чи авьяастай болохоор л сонгогдсон бас чи цаашаа улам илүү хол явж чадна"
Түүний жижигхэн гар миний гаран дээр байхыг ширтсээр түүний мөрийг налаад нүдээ анин "Намайг ойлгодогт баярлалаа хэсэг ингээд сууя"
Хэзээнээс ч юм түүний дэргэд тайван байдаг болчихож яг л гэртээ байгаа юм шиг. Сэжонд бага багаар татагдаж байгаагаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ анх тоглох гэж ойртсон гэдгийг тэр мэдчихвэл тэр намайг уучлахгүй байх даа. Сэжон миний үсийг илэнгээ намуухан дуу дуулах нь миний бүх асуудлыг мартуулах шиг болсон юм.

++Nevertheless++ /LTM/ •Бичигдэж Байгаа•Where stories live. Discover now