Би: Чамд ...аа үгүй ээ юу ч биш. Шил чинь их хүнд юмаа харааных биш байхад яагаад зүүдэг юм. Үгүй ээ би юу л яриад байна даа
Сэжонд шилийг нь өгчихөөд улам ойртож суув. Раэгаас болж хангалттай хэцүү байна. Тэр охин юу бодож Жүнмёнтой эргэж нийлэх гээд байгаа юм. Энэ миний л буруу
Сэжон шилээ аваад миний төсөөлөөгүй үйлдлийг хийв. Гэнэт надад шилээ зүүлгэчихээд : Чи үнэхээр царай муутай харагдаж байна ер нь чи сайн харвал их царай муутай юм байна.
Үнэндээ огт ийм үг сонсож байгаагүй. Раэ л тоглоомоор ингэж хэлдгээс биш. Сэжон ойртоод ирвэл их нээлттэй охин юм
Би: Ээе У Сэжон хэтэрхий юмаа би царайлаг залуу шдээ. Ахх гутарчихлаа
Сэжон инээж сандлаас босон ард зогссоноо : Зүгээр л чамайг сэргээх гэсэн юм. Чи миний анхны найз бас би яаж хүнтэй найзалхаа мэдэхгүй болохоор сая чамд их хэцүү байгааг ойлгоод л
Би: Тэгсэн гэж үү? Баяртай байна шүү чиний анхны найз гэхээр гэхдээ өнөөдөр уучилаарай би яагаад чамд тийм юм ярьчихваа
Сэжон: Ани~ аа би оройтчихлоо Попкорн намайг хүлээж байгаа
Би: Попкорн гэнэ ээ?
Сэжон: Миний муур үнэхээр эгдүүтэй шүү
Би: Дараа ноён Попкорнтой уулзна гэж найдаж байна
Сэжон: Хха Тэмин чи их хөгжилтэй юмаа. Ноён гэнээ? Үгүй дээ хатагтай Попкорн шдээ тэр сонсвол гомдох байхдаа
Сэжон намайг шоолж ганцаараа хэсэг инээж би ч уурласан царай гаргах гэж байгаад дагаж өөрийгөө шоолчихоод үнэндээ Раэгаас өөр эмэгтэй хүний өмнө ингэж чин сэтгэлээсээ инээгээгүй удаж
Сэжон: За Ноён Попкорны эгч явлаа баяртай
Би: Яаа У Сэжон наадахаа март л даа би мэдээгүй шдээ
Сэжон нүдээ онийлгож харчихаад: Тийм гэж үү? За маргааш уулзья
Би: Тийм ээ! Сайхан амраарай Сэжона. Аа тийм шилээ ав
Сэжон: Ү.Г.Ү.Й чи энэнтэй царай муутай байна гээд гараа даллачихаад цааш гүйв. Аах эгдүүтэй юмаа
Сэтгэл санаа ч сайхан болчихоод гэрлүүгээ алхав. Нүдний шилтэй би тийм л царай муутай байгаа юм байхдаа ууг нь үгүй дээ
Гэрийн гадаа иртэл аав, ах хоёр (Раэгийн аав) шар айраг уучихсан сууж байв. Сайхан гарууд юмаа. Хөгширчихөөд л хорьтой залуучууд шиг бие биенийгээ хөөргөөд л.
YOU ARE READING
++Nevertheless++ /LTM/ •Бичигдэж Байгаа•
FantasíaБи чиний хамгийн дургүй дүр. Playboy залуу энгийн нэг даруухан охинд дурлаж тэдний хайр цэцэглэхэд би дундуур нь орж саад хийдэг. Охиныг зодож, дээрэлхэж, сүрдүүлж юу ч болсон хайртай залуугаа дэргэдээ үлдээхээр хичээх нэгэн. Би чиний хамгийн дургү...