11. Сэжон & Раэ

187 19 4
                                    

Миний аав Ий Жонху бол хөлбөмбөгийн багын дасгалжуулагч. Хар багаасаа л энэ спортод дурлаж, хоббигоо ажил болгосон хүмүүсийн нэг.
Ажлын өдөр, амралтын өдөргүй үргэлж л бэлтгэлийн хийлгэж, тактик зохиож ,бүх тамирчидтайгаа тулж харьцдаг байв. Гэвч нэг ч удаа цом өргөх нь байтугай, дээд лигт ч орж чадаагүй юм. Тийм аавыг дэндүү сайн ойлгодог ээжийг ч би ойлгодоггүй байсан юм. Надад нэг ч удаа хөлбөмбөг зааж өгж байгаагүй хэрнээ бусдад үргэлж зааж, төрсөн өдрөө ээж бид хоёртой биш багынхантайгаа тэмдэглэж, миний төрсөн өдөр ч тэмцээнтэй гээд ирдэггүй аавдаа гомддог байж билээ.

Аавыг үдэх ёслол дээр өмнө нь багт нь байсан бүх тамирчид ,өөр багын дасгалжуулагч тамирчид, холбооны гишүүн шүүгч гээд маш олон хүн ирсэн байв. Аав минь ийм олон хүнд дурсагдхаар хүн байж харин би л хүү нь хэрнээ ойлгодоггүй үргэлж гомдоллож явдаг байж. Ширээн дээрх сөжүг өөртөө аягалан сууж байтал

"Тэмин асгараад байна"

гээд гарт минь байх сөжүг авсан хүн нь Раэгийн аав  байв. Раэ ч бас ирсэн байх нь ээ түүнийг хармаар байна. Ах миний хажууд суугаад

"Битгий өөрийгөө буруутга даа аав чинь энийг хүсэхгүй байсан"

"Аав надад үргэлж гомдож байсан байх даа. Ийм муу хүү байсанд" гээд доош харсан чигээр хэлтэл ах ч бас өөртөө сөжү хундаглаад

"Аав чинь чамайг тэр тэмцээнд тэнцсэнд маш их баяртай байсан. Бүүр цэцэг хүргэж өгсөн чи уулзаагүй юм уу?"

Аав тэнд ирсэн хэрэг үү?

"Үгүй ээ уулзаагүй. Би ирсэнийг нь мэдээгүй"

"Аав чинь чиний насан дээр бас зурдаг байсан юм. Мотоцикл унаж яваад осол гарган гараа хугалчихсан юм. Тэр үеэс л зургаа хаяад хөлбөмбөгт илүү дурласан байх. Тэр тэнэг гэхдээ их муу зурдаг байсан шүү" гээд ах инээгээд

"Би аавыг зурдаг байсныг нь ч мэдээгүй юм. Тэгээд л мотоцикл битгий уна гээд байсан юм байна" аавыг арай л хожуу ойлгож байна даа.

"Чамайг зургаа хаясанд их харамсдаг байсан. Саяхнаас зурж тэмцээнд хүртэл ороход чинь ямар их баяртай байсан гээч. Байнга л тамирчиддаа миний хүү зураач удахгүй үзэсгэлэн гаргана гээд ярьдаг байсан. Чи зургаа битгий хаяарай аавыгаа бодоод ч болов"

"Ахаа та аавыг санаж байна уу?"

"Тэр тэнэг ингэж хэлж байсан юм.

"Би үхэхдээ Liverpoolфэн болно"

"Юу чиний энэ олон жилийн Manchester United гэсэн хөдөлмөр сэтгэл бүгд худлаа байсан юм уу?"

++Nevertheless++ /LTM/ •Бичигдэж Байгаа•Where stories live. Discover now