Зөөлхөн юм

4.4K 228 10
                                    

ЖОН ТЭХЁНЫ ГЭРИЙН ҮДЭШЛЭГ бол Сөүлийн Их сургуулийн оюутнуудын хувьд энэ жилийн хамгийн их хүлээсэн мөч нь байлаа.

Жон групп Өмнөд Солонгост олон улсын төрөл бүрийн компанийг удирддаг. Мөн маш олон тооны хараат бус бизнес эрхэлж, ихэнх нь бүгд Жон нэрний дор үйл ажиллагаагаа явуулдаг, бас Өмнөд Солонгосын хамгийн том чэбол юм.
Жон групп дэлхий даяар цанын бааз, зочид буудал, гольфийн талбай, эдлэлийн үйлдвэр, музей бас их дэлгүүрүүд ажиллуулж тэр ч бүү хэл зарим компаниас хувь эзэмшдэг тул олон тэрбум воны орлоготой байдаг.

Тиймээс энэ үдэшлэг түүний хажууд юу ч биш зүгээр л нэг хаус парти юм. Тэхён мэргэжлийн DJ, ахлах тогоочид, бас бартендер хөлсөлжээ. Мөн ирсэн хүмүүст үйлчлэх 50 зөөгчөө ч бас хөлслөхөө мартсангүй. Түүний харш өнгө өнгийн гэрлээр гялалзаж байлаа.

Үдэшлэг эхлээд цаг гаруй болжээ. Хөгжмийн чимээ чихний хэнгэрэг хагалах аятай чанга, зарим хүмүүс орилолдож, зарим хүмүүс бие биенээ усан санруу шидэж, зарим нь бүжгийн талбайд ханатлаа бүжиглэж үлдсэн нь байж болох бүх боломжтой газруудад бие биенээ идэх шахам байлаа.
Гэвч тэнд буй хүн бүр өөрийнхөө үдэшлэгт загварлаг харагдахын тулд байнга хоцордог Тэхёныг хүлээж байв.
Цаг 30 минутын дараа, нэг юм хамгийн халуухан гэж болохоор залуу хүрч ирлээ. Тэрээр тэр чигтээ хар өнгөөр гоёжээ. Хар бариу урагдсан жийнс, хар Burberry хүрэм бас хар Gucci малгай нь түүнийг чамин бөгөөд хээнцэр харагдуулж байлаа.
Хэрэв охидууд үхэхийг хүсч байвал зүгээр л түүний царайг ганц удаа харахад хангалттай гэмээр. Бүгд л Тэхёны гайхалтай бие, бурханаас өгсөн бэлэг мэт царайг нь харахын тулд дор бүрнээ хийж байсан үйлдлээ зогсоожээ. Тэхён хэдэн охидуудруу инээмсэглэж бас нүдээ ирмэхэд тэр охид одоо ч шууд үхэхэд бэлэн байлаа. Учир нь тэдэнд аль хэдийн амьдралынхаа хамгийн том зорилгод хүрчихсэн юм шиг л санагдаж байсан юм.

Тэхён баарлуу зүглэв.

"Kentucky Derby Mint Julep" гэж бартендер луу харалгүй хэлээд утсаа гаргаж ирлээ. Тэхёныг Намжүнрүү мессеж бичээд завгүй байх хооронд, бартендерт түүний үнэтэй коктэйлийг бэлтгэхэд ердөө 5 минут хангалттай байв.
"Сайн уу? Тэтэ " Намжүн гараа даллан Тэхёны хажууд суулаа.

"Сайн уу хён. Юнги хён хаана байгаа юм?"

"Яахавдээ, Тэр энэ олон ядаргаатай охидуудыг харахыг хүсээгүй болохоор ирээгүй ээ"

Жон ах дүүс Where stories live. Discover now