Үзэсгэлэнтэй

1.6K 175 49
                                    

Жимин Жонгүгийн гэрийн урд хаалгыг онгойлгох үед хэн ч гэрт байхгүй юм шиг харагдах нь  тийм ч шинэлэг зүйл байсангүй, "Тэгэхээр тэр өнөөдөр  эрт ирнэ гэж худлаа хэлсэн байжээ..." гэж бувтнасаар буйдан дээр ойчив. Жимин Тэхёнтой дүрсгүйтсээр нилээн ядарсан болохоор хэсэг дуг хийхийг хүсэж байлаа.
"Чи хаана байсан юм?" Жимин хэн нэгний хоолойг сонсоод нүдээ нээвэл Жонгүг түүний дээрээс дүрслэхийн аргагүй баргар царай гарган харж зогсоно.

"Би чамд байцаагдах албагүй. Би хаана байснаа чамд заавал хэлэх ёстой юм уу? Чи миний аав биш ойлгов уу? Одоо яв, би унтмаар байна" Жимин уцаарласан чигээрээ үргэлжлүүлэн нүдээ анив.

"Чи боол гэж юу гэдгийг одоо болтол ойлгоогүй бололтой? Чи миний зөвшөөрөлгүй л бол амьсгалах ч эрхгүй" гээд Жиминий бугуйнаас нь угз татан өөртөө ойртуулаад, "Өө нээрээ чи намайг daddy гэж дуудвал би дүргүйцэхгүй шүү"

"Чи чинь ухаанаа алдчихаа юу? Ноён Би-үдээсээ-бас-зангиагаа-ч-уяж-чадахгүй минь?!" Жимин ууртай байсан ч түүний хоолойноос тоглоомтой өнгө аяс нь цухас гялтганана.

Жонгүгт яг л дэлхий урвуугаараа эргэж буй мэт санагдан Жиминий бугуйг суллаад, "Тэр....худлаа...Х-хэн чамд хэлсэн юм?"

"Тэгэхээр туулайхан үдээсээ үдэж чаддаггүй байсан байж.....яасан эгдүүтэй юм бэээээ"
Жимин хөл дээрээ босоод Жонгүгийн хацарнаас чимхэхэд Жонгүг түүний гарыг алгадан хацарнаасаа холдуулаад,"Хэн чамд энэ тухай хэлсэн?" Жонгүг бараг л архирч байлаа.

"Настан тэгсэн.......Чиний аав гэх гэсэн юм"

Жонгүг өвдөг дээрээ сөхөрчээ. Тэрээр урьд нь бүхий л амьдралынхаа турш хэзээ ч ийм аймшигтай урвалтыг мэдэрч байсангүй. Бүр түүний аав. Түүнээр түүний цус гүйж байхад хүртэл шүү дээ. Жонгүг Жиминийг хараад бүр ч гутрав. Жимин яг л маньяк шиг инээж байлаа. "Тэглээ гээд чи юу хийх юм?"

"Мэдээж юу ч хийхгүй! Чи намайг юу гэж бодоов? Чи намайг шууд хэн нэгний ичгэвтэр сул талыг ашиглан ажилладаг муухай хүн гэж бодоо юу?"

Жонгүг өвдөг дээрээсээ босоод худлаа ханиалгаснаа "Тэгэхээр энэ чиний төлөвлөгөө юм биздээ? Би чиний эзэн юм чинь чамайг энэ мэдээллийн талаар өөрийнхөө ой санамжаас устгахыг шаардаж байна"

Жимин хэсэг хором Жонгүгийг дуугүй ширтэж байснаа дараа нь яг л галзуу юм шиг инээснээс болоод тэнцвэрээ олохын тулд Жонгүгийг налах гэтэл Жонгүг түүнийг буйдан руу түлхчихэв.

Жон ах дүүс Where stories live. Discover now