Жон

2K 153 34
                                    

~~

"Тэд биднийг явуулсан нь сайн хэрэг шүү тийм ээ?"

Жимин хүүхэд шиг хөөрөх бол Жонгүг одоо ч Жиминий аавын харцыг дотроо санасаар байлаа. Жонгүгийн аав хөөрхөн Жиминээс болж тэднийг явахыг зөвшөөрсөн болохоор тэд одоо аль хэдийн Жонгүгийнд ирчихсэн байв.

"Тийм ээ...сайн хэрэг" Жонгүг түүнийг тэврэн духан дээр нь үнслээ. Жимин өхөөрдөм инээсээр түүнийг тэврэн, хошуугаа цорвойлгоно. Түүний хийж буй жижигхэн үйлдлүүд нь ч Жонгүгийн нүдэнд хамгийн эгдүүтэй нь байлаа.

"Намайг үнс л дээ"

Жонгүг нэг хөмсгөө өргөн "Энэ тушаал уу?"

"Тийм ээ тушаал. Би үнсүүлмээр байна"

Жонгүг ёжтой инээн толгой дохиод, "Би бодохдоо, би чиний босс гэж бодсон юмсан" тэрээр түүнээс нүдээ салгалгүй эрхий хуруугаараа Жиминий дур булаам доод уруулыг илнэ.

"Одоо лав биш" гээд Жонгүгийн гарыг атган түүнийг үнслээ. Жонгүг мэдээж түүнээс яаж татгалзах билээ. Тэр ч бас халуу төөнөм үнсэлтийг таашаан, түүний бие ч бас хариу үйлдэл үзүүлнэ. Жимин Жонгүгийн мөрнөөс барин, аль хэдийн амьсгалахад хүнд болж, Жонгүгийн гарны дулааныг өөрийнхөө бэлхүүснээс мэдрэх нь түүнд таатай байлаа.

Жонгүг түүнийг өргөн уруулаа салгалгүй Жиминийг орон дээр хэвтүүлээд,

"Чи надаар үнсүүлэх дуртай байхыг бодвол би их сайн үнсэлцдэг бололтой?" гээд хөмсгөө өргөхөд Жимин түүний цээжийг хөнгөхөн цохин,

"М-муу тэнэг өөртөө бардчихсан амьтан чинь"

Жонгүг чангаар инээхэд Жимин тас хар ч одоо бол гартаам шиг үзэсгэлэнтэй гялалзах түүний нүд рүү зүгээр л ширтэнэ. Хэдий боломжгүй гэдгийг мэдэж байгаа ч Жимин түүний нүднээс маргад сүүдэрлэж байгаа юм шиг харагдаж байлаа.

'Би хэзээ ч Жонгүг намайг ингэж хардагийг анзаарч байгаагүй юм байна. Яг хэзээнээс тэр над руу ингэж хардаг болсон юм бол? Өөрөө ч анзаараагүй байхад би түүний биеийн дулаанд аль хэдийн дасчихсан байж' Жонгүг Жиминий хажууд хэвтэн түүнийг өөрийнхөө дулаахан биед ойртуулан тэврэхэд Жимин Жонгүгийн хүзүүнд наалдан түүний үнэрийг мэдрэнэ. Жонгүг ч бас түүний үснээс Жиминий зөөлөн ваниллын үнэрийг мэдэрч байлаа. Тэр үүнээс өөр юу ч хүсээгүй. Өдөр бүр бас орой бүр тэр түүнтэй ойрж байж түүнийг мэдрэхийг хүссэн.

"Миний нойр хүрээд байна, Жонгүг" Жимин түүний биеийн дулаанд хайлан тайвширч, нүд нь анилдана. Аргагүйдээ, Жонгүгийг байхгүйд бараг унтаж чадаагүй юм чинь..

Жон ах дүүс Where stories live. Discover now