Өшөө авалт

1.5K 179 42
                                    

'Өө новш гэж, би далимдуулж байсан нь юм байна'

Жонгүг хүйтэн хурууныхаа өндгөөр урууландаа хүрээд, Жиминийг өөрөөсөө түлхсэн ч Жимин хөдлөх ч үгүй нам унтсан хэвээр. Жимин хөлөө атиран, гараа булцгар хацарныхаа доор тавиад унтаж эхлэхэд уруул нь өмнөхөөсөө илүү шөвийх аж.

Жонгүг Жиминийг хэсэг зуур ширтэнгээ, "Үнэхээр эмзэгхэн бас хүүхэд шиг юм" гээд хацрыг нь зөөлхөн илбэнэ. Жонгүг ахиад түүний уруул дээр үнсэхийг хүсэж байсан ч тийм зүйл болохоос өмнө орноосоо ухасхийн босоод угаалгын өрөө лүү гүйв. Толины урд өөрийнхөө тусгалыг харангаа 5 минут шахуу зогсоод, "Би өөрийгөө амраах хэрэгтэй юм шиг байна"

Жонгүг саарал өнгийн шүүгээнээс нүүр угаагчаа авах гэтэл дотор нь баахан хүүхдийн бүтээгдэхүүн байгааг хараад хэсэг зог тусжээ. Хүүхдийн лосьон, гүзээлзгэний үнэртэй угаагч, хүүхдийн тос гэх мэт... "Түүнийг яагаад тийм үнэртэй байдгийг гайхах юм алга"

Жонгүг хүв хүйтэн усаар шүдээ зуун нүүрээ угаана. Дараа нь шүдээ угааж байхдаа яагаад Жиминийг үнссэнээ бодож байлаа.
'Магадгүй би дотоод ухамсраараа шууд хийчихсэн байх. Яг л Жимин тэр өдөр далимдуулсан шиг. Эцсийн эцэст би бол Жон Жонгүг. Мэдээж миний өрсөлдөх дуртай дотоод зан тэвчиж чадахгүй болохоороо бүх юмыг эн тэнцүү болгохын тулд үнсчихсэн байх. Яг тэгсэн байна'

"Тийм ээ... Энэ ердөө л нэг өшөө авалт шиг зүйл" Жонгүг толинд өөртэйгөө ярингаа нүүрээ алчуураар арчина.
Тэр эрт босдог хүн болохоор, үргэлж дөрвөөс таван цаг унтаад өглөө 5 цагаас сэрдэг байв. Тиймээс тэр утсаа хараад ЗУРГААН ЦАГ болж байгааг хараад гайхаж орхижээ. 6 ЦАГ УНТСАН БАЙНА! Жонгүг чөтгөртэй хамт унтсан болохоор ингэсэн гэдгээ мэдэж байгаа тул зүгээр л мөрөө хавчаад өглөөний дасгалаа хийхээр шийдэв.

Жимин цагийн дараа хажуудаа Жонгүгийн биеийн дулааныг мэдрэхээ болиод сэрчээ. Хүйтэн шалан дээр хөлөө тавихаас өмнө өхөөрдмөөр эвшээлгэн 6 минутын турш хаана, хэнийд, юу өмсчихсөн байгаагаа ухаарахын тулд сүнсээ хүлээж суув. "Яагаад заавал би гэж?" Жимин гомдолсоор өглөөний тогтмол зуршлаараа угаалгын өрөөнд буй хүүхдийн тосыг нүүрэндээ түрхээд дараа нь гал тогоо руу яаравчлав. Учир нь 'Хэрэв ганцаараа амьдардаг хүн өглөө халуун шоколад уухгүй бол эрүүл амьдралын хэв маяг биш болно'

Жон ах дүүс Where stories live. Discover now