Танихгүй залуу

1K 136 43
                                    

I just screwed up u knooww

~~~~

'Бүх зүйлийг дуусгахыг хүссэн нь би өөрөө байтал яагаад нэг л хэцүү санагдаад байгаа юм бол? Түүнээс ямар ч хамааралгүй амьдралтай гэж бодож байсан ч нэг л мэдэхэд түүний зөвшөөрөлгүй л бол юу ч хийх эрхгүй болчихсон байсан. Өөрийнхөө дураар байж бүтэхгүй зүйлс хийдэг байсан байтал намайг ч мэдээгүй байхад миний хийх үйлдэл бүр тэр хүнээс хамааралтай болчихсон байх гэж'


"Жимин аа. Сэрээрэй"  Жимин  нүдээ нухлан эргэн тойрноо хартал огт харж байгаагүй газраа ирсэн байх бөгөөд Тэхён түүн лүү инээмсэглэн харж байлаа. Машинаас буухад нүдэнд хамгийн тод туссан нь далайн эрэг байлаа.

"Хөөх үзэсгэлэнтэй юм аа" Жимин инээсээр далайн зүг гүйх гэтэл Тэхён түүний цамцнаас нь зуураад,

"Эхлээд дотогшоо орж юм идэцгээе, өлсөж байгаа биздээ"

"Гэхдээ би далай хармаар байна"

"Далай энд байж л байх болохоор эхлээд хоол идчихээд дараа нь хүссэнээрээ далай харж болно"

Жимин энгэртээ хоёр гараа зөрүүлэн, "Хоёуланг нь хоол идэж байх хойгуур 51-р бүсээс харь гарагийнхан ирээд хоёуланг нь барьцаалчихвал яах юм? Тэгвэл далай харж чадахгүй шт"

"Тэгвэл би хоолоо хийчихээд чамайг дуудъя. Далай руу хамаагүй ойртвол ёоёо болно шүү"

"Би ямар жоохон хүүхэд юм уу?!" Тэхён инээсээр эргэж харан машинаас ачаануудаа аваад далайтай ойрхон байх цагаан байшин руу орлоо.

Жимин далайн эргийг дагаж хэсэг алхан ядарсандаа эргийн ойролцоо элсэн дээр суулаа. Салхи бага зэрэг жиндүү байх тул хөлөө тэвэрч суунгаа далайн давалгааг ажив. Жимин баруун гарынхаа хуруундаа зүүсэн бөгжөө анзааран хуруунаасаа аваад алган дээрээ тавьлаа. Одоо түүний анхаарал далай дээр биш бөгжин дээр тогтжээ.

"Надад хос зүйлс таалагддаггүй"

Жимин нэг хөмсгөө өргөн, "Яагаад? Хүмүүс дуртай л байдаг шт"

"Хос зүйлс хүмүүсийг хооронд нь уячихсан юм шиг санагддаг юм. Би харин чөлөөтэй байх дуртай"

"Хөөх чи ямар алдуурсан нохой биш дээ"

"Ха? Чи хэнийг нохой гээд байгаа юм, ноён мочи гуай?"

"Чи ч бүр есөн шид нь бүрдчихсэн амьтан юм аа. Туулай, гахай, нохой, заан гээд" Жимин Жонгүгийн мөрийг цохингоо чангаар инээлээ.

Жон ах дүүс Onde histórias criam vida. Descubra agora