Намайг ав

1.8K 195 48
                                    

'Энэ муу зүйл ч дэндүү сайхан юм' Тэхён Жиминий царайг харахаар бага зэрэг холдлоо. Түүнийг уйланхай бас аймхай учраас уйлах байх гэж бодсон ч түүний нүднээс санаа зовнилоос өөр зүйл үзэгдсэнгүй. Тэрээр түүний бугуйг чангаар атгасан өөрийнхөө гар луу харвал сая л Жиминийг огт түүнтэй тэмцэлдээгүйг ухаарчээ.

Жимин тайван дуугаар, "Чи  зүгээр үү, Тэхён?" гэж хэлэхэд Тэхён Жиминий гарыг суллан нүүрээ түүний цээжинд нь наагаад, "Чи яагаад энд байгаа юм, Жимин, ийм цагаар?"

"Би чамд зориулж бялуу хийсэн, хамтдаа идэцгээе" Жимин дөнгөж саяхан болох гэж байсан зүйлийг ч ойлгоогүй юм шиг л баяр хөөрөөр дүүрэн шулганана. Тэхён түүний тархийг хэрхэн ажилладагийг гайхаж байлаа. Тэр ер нь аюул гэж мэддэг юм уу? Түүний яг л байн байн өөрийгөө алчих гээд байдаг нялх хүүхэд шиг аашилдаг зангаас болж Тэхён заримдаа сүнсээ зайлтлаа айдаг. Тийм болохоор тэр үргэлж Жиминд ойр ойрхон лекц тавьдаг ч гэлээ түүнд хэзээ ч нөлөөлж байгаагүй. Жимин дэлхий дээрх бүхий л муу муухай зүйлээс хамгаалуулах хэрэгтэй, Тэхён харин өөрөө өөртөө хариуцлага үүрүүлчихсэнээ ч анзааралгүй явсаар иржээ. Энэ нь түүнийг өөрийнхөө шийдэмгий байдлыг эвдэн, Жиминий гарыг тэр чигтээ тавьж явуулахад хангалттай шалтгаан байлаа. Түүний гарыг ахин чанга барихаа болин, Жиминий биен дээр өөрийгөө аажуухан унагав. Тэгж байж зөөлхөнөөгөө өвтгөхгүй шүү дээ. Жиминий гэнэн цагаахан үнэрийг үнэртэх үед түүний нүдний булангаас халуун нулимс зогсолтгүй урсав. Жиминий бие Жиминээс ч илүү чухал биш гэдгийг ойлгосон цагаас хойш нэлээд хугацаа өнгөрчээ. Энэ үед Тэхён Жиминийг сахиусан тэнгэр мэтээр харж байлаа. Тэхён Жиминий итгэл болон түүний нандин зүрхийг хүртэх эрхгүй хүн мэт санагдана. Хэдэн хормын өмнөх зүрхийг нь шигтгэж байсан уйтгар гуниг одоо харамсалаар солигджээ.

Жимин Тэхёны үсийг жижигхэн гараараа илэн, "Зүгээрдээ, Тэе. Би уурлаагүй"

Тэхён урьд нь хэний ч өмнө уйлж байгаагүй ч энэ бяцхан залуу өөрийнхөө хэлсэн үг төдийхнөөр Тэхёны нулимсыг хоёрдох удаагаа унагааж орхив. Жимин цамцныхаа даавууг норж байгааг мэдэрсэн ч түүний толгойг илсээр л байлаа. "Би эрэгтэй хүнд хамаагүй битгий итгэ гэсэн талаар юу гэж хэллээ, Жимин? Бас чи юугаа өмсчихөө вэ? Ийм цагаар ийм хувцастай явах аюултай гэж мэддэггүй юм уу?" Тэхён бага зэрэг гуншиж ярьж байсан ч чадах чинээгээрээ хэвийн юм шиг ярих гэж оролдож байлаа.

Жон ах дүүс Opowieści tętniące życiem. Odkryj je teraz