Нар

1.8K 216 77
                                    

Би энийг оруулах эсэхтээ зөндөө эргэлзэж байна... Болих уу яах уу гэж бодоод.... Оруулахгүй бол уучлаарай. Хэрэв update хийгдсэн бол enjoy and sorry for my deep emo style 🌜I'm doing crime lmfao

"Новш гэж, би түүнд хайртай болчихож"

Одоо нэгэнт бүх зүйлийг буцаах ямар ч боломжгүй. Анх учирахдаа л Жимин гэх сахиусан тэнгэрийн шидэт тоосонцор нь Тэхёны нүдийг ганцхан түүнийг хардаг болтол нь сохлоод, түүнд тэгтлээ их хөл алдуулна гэж хэн санах билээ. Өөрийг нь тэгтэл нь өөрчилж, үгүй ээ.. ганцхан түүний төлөө өөрийгөө ингэж их өөрчилж байгаагаа яагаад бага ч болов эрт анзаараагүй юм бэ гэж өөрийгөө зүхнэ. Магадгүй Жимин түүнийг өөрийгөө ч харж чадахгүй болтол нь харалган болгосон байх. Үерхэл, харилцаа гэдэг ийм л зүйл. Чи хэн нэгний төлөө өөрчлөгдөх болно. Тэгээд тэдний явах цах ирэхэд, чи өмнө нь яг ямар байсандаа яаж буцахаа мэдэхээ больчихдог.
Энэ л Тэхёны айдаг зүйл. Тийм учраас л тэр өөр хэн нэгэнд зүрхээ нээхээс айж, жинхэнэ өөрийгөө дотоод гүн дэх харанхуй өрөөн дотроо түгжчихээд, тэр харанхуй өрөөнийх нь цорын ганц гэгээвч болох Жонгүгт л итгэн, түүнээр л хорвоог төсөөлсөөр энэ бүх хугацааг туулж ирсэн аж. Саяханыг хүртэл энэ хэвээрээ байсан ч, хаанаас ч юм бүү мэд хэн нэгэн урилгагүй зочин тэр хаалгыг бага багаар цуулсаар гэнэт л зөвшөөрөлгүй дайраад ороод ирчихсэн. Өөрийн хүслээр ч юм шиг, үгүй ч юм шиг тэр залуугийн гарнаас атгаад жинхэнэ гадаад ертөнцөд хөл тавин, хүмүүний мэдрэх ёстой бүх л мэдрэмжийг богинохон хугацаанд дэндүү хүчтэйгээр мэдэрч авсан.

Жимин үнэхээр гайхалтай ч заримдаа дэндүү богинохон, хөнгөн бодолтой байдаг нэгэн. Хэдий тийм ч гэсэн түүний хэлсэн ганцхан үг Тэхёныг утсан хүүхэлдэй шиг хөдөлгөх чадалтай. Түүний гаргасан ганцхан үйлдэл Тэхёныг уурлуулж, баярлуулж эсвэл гуниглуулж чаддаг. Энэ жижигхэн залуу тийм хүчтэй байна гэж хэн санах билээ... Бас Жимин үргэлж өөрийгөө эрсдэлд оруулсан ч бай хамаагүй хүн болгонд сайхан хандаж, туслаж байдаг. Тэхён Жиминийг ганцхан өөрт нь л тэгж хамгийн сайхнаараа хандаасай гэж хүсдэг нь хардалт уу эсвэл харамчхан байдал уу гэдгээ өөрөө ч ялгах тэнхэлгүй байлаа...

Жон ах дүүс Where stories live. Discover now