Soulmate

1.1K 120 17
                                    


~~

Жимин тэр шөнө унтаж чадаагүй ч уйлж ч бас чадсангүй. Зөвхөн хэдэн дусал ганцаардсан нулимс түүний нүдэнд үлджээ. Түүний бүх нулимс өмнө бүгд шавхагдаад дуусчихсан мэт. Гэхдээ тэр уйлах ёстой үгүйгээ ч мэдэхгүй байлаа. Түүний бодож чадах ганц зүйл бол Жонгүг.

Жиминд өөрийгөө буруутгах буруутгал бас дотор нь хөндүүрлэх өвчнийг тэсэх хэцүү байсан ч үүгээр зогссонгүй. Өөрийнхөө жинхэнэ мэдрэмжийг ойлгох түүнд бүр хэцүү байлаа.
~

Жимин Жонгүгийг харалгүй нэгэнт гурван хоног өнгөрчээ. Жонгүг байхгүй ганцаараа унтахад хөнжил ч нэг бол хэтэрхий халуун эсвэл хэтэрхий хүйтэн байх бөгөөд хаашаа ч харж хэвтсэн Жиминд үнэхээр тухгүй байлаа.

Жонгүг байхгүй шөнө хүйтэн, ганцаардмал бас урт өнгөрчээ.

Түүн лүү залгах гэсэн ч утас нь болохгүйн дээр Жон групп дээр очсон ч түүнийг байхгүй гэхээс өөр ямар ч хариу авч чадахгүй байгаа нь Жиминийг бүр ч их тарчлааж байлаа. Түүнээс болж Жимин хичээл заахдаа ч анхаарлаа хандуулж чадахгүй болжээ. Тэр өөрийнхөө эргэн тойронд анхаарал хандуулахын оронд харин тэнхимд Жонгүг ороод ирэх болов уу гэсэн горьдлогын харц эсвэл Жонгүг одоо хаана байна аа гэсэн бодол л түүнийг бүрэн эзэмдэн авчээ.

"Жимин... Жимин аа"

Жимин сая л Тэхён түүнийг түрүүнээс хойш араас нь дуудсныг анзаарав. Тэхён гүйсээр түүний урд ирэн Жимин рүү харахад Жимин ганц ч үг дуугаралгүй түүнийг зүгээр л ширтсээр..

"Зүгээр үү, Жимин?"

Тийм ээ. Тэхён бас Жонгүг түүнд өөрийнхөө мэдрэмжийг ойлгоход хангалттай хугацаа өгсөн. Тэхёны нүд рүү харахад тэр улам өөрийнхөө мэдрэмжинд итгэлтэй болж байлаа. Одоо хангалттай...

"Тэхён, би чамтай ярилцмаар байна. " Тэхён хөмсгөө өргөн Жиминийг харахад тэр үнэхээр нухацтай царай гаргасан байхыг хараад санаа алдан,

"Тэгье ээ"

Жимин Тэхёныг дагуулан сургуулийн хашаанд ирж машин дотроо орж суулаа. Жимин гэнэт сэтгэл хөдлөл нь ил гарахаас сэргийлэн олон хүнд харагдахгүй гэсэн нь энэ байлаа. Өөрөө жолоочийн суудалд суун харин Тэхён хажууд нь суужээ. Жимин гүнзгий амьсгаа аван,

"Тэхён.. Би чамд хайртай. Чи үнэхээр сайн зохиолч бас миний хамгийн их итгэдэг хүн. Чи яг л миний soulmate шиг нэгэн... Яг л миний хамгаалагч сахиус шиг, чамтай байхад би үнэхээр тайван байдаг. Гэхдээ... гэхдээ"  Жимин Тэхёны гарнаас чангаар атгахад гэнэт түүний нулимс урсаж эхлэх нь тэр. Гэхдээ Жимин өөрийгөө уйлчихна гэдгээ гадарлаж байсан..

Жон ах дүүс Where stories live. Discover now