10. Call Me ⭕The Beast⭕

1.6K 110 6
                                    

Өдрөөс өдөрт бие минь сайжран улам л өнгө зүс орж байлаа.

Тэдний гэр бүл надад ээжийг минь санагдуулж дэндүү их гутрахад хүргэж байв.

Нүд минь шөл хутган зогсох гэрийн эзэгтэйгээс огт холдож өгөлгүй цоо ширтэж аж.

- Юни эгчээ.

Нэрийг минь дуудсан боргил хоолойнд сатааран түүний зүгт харахад Жимин инээмсэглэн

- Хамт гадуур гархуу?

Би ч хариу инээмсэглэн

- тэгцгээе

Жимин босон өрөөний буланд байх тэргэнцэрийг чирэн хажууд минь авчраад

- одоохондоо эдгээгүй юм чинь энд суучих, би таныг түрээд алхмаар байна.

Тэр намайг төвөггүйхэн өргөн тэргэнцэр дээр суулгалаа.

- Гарцгаах уу?

- тэгье *инээмсэглэх*

Жимин намайг түрэн хаалганы өмнө авчраад гал тогооны зүг эргэн

- Гарчихаад ирье ээж.

Гал тогооноос

- Тэгдээ эгчийгээ болгоомжтой авч яваарай.

Тэр инээмсэглэн хаалга нээгээд намайг түрэн гарлаа.

Бид байшингаас ойролцоох цэцгийн талбай дундуур аажмаар урагшлана.
Жимин уян зөөлнөөр

- Эгчээ, би таниас 2оор л дүү, хайр дурлалд нас хамаагүй тийм ээ?

- чи чинь юу л асуугаад байгам бдэ

-эгчээ та хариулаач.

-нас бол зүгээр л тоо шүү дээ.

Жиминий аяархан инээд алдах нь
дуулдан тэргэнцэрийн хурд улам удааширах аж.

Гэнэт тэр зогсон урд минь ирж явган суугаад

- Намайг хайралж болох уу?

- Юу?

Жиминий хөмсөг айдастай нь аргагүй унжийх авч уруул нь бяцхан инээмсэглэл тодруулсан  харагдана...

Юу гэж хэлэхээ ч мэдэхгүй хий дэмий түүний нүдрүү ширтсээр...

Тэр огцом босч зогсоод

- Гэнэт ийм зүйл асуусанд уучлаарай, эгчээ.

Урдаас минь холдон, тойрч тэргэнцэрийн бариулаас хүчтэй түлхэлэн барих нь мэдрэгдлээ.

Арагш харахад Жимин урьд хожид харагдаж байгаагүйгээрээ их уур уцаартай харагдана.

Broken Wings ? (complete) Wo Geschichten leben. Entdecke jetzt