15. Big Problem

1.2K 96 33
                                    

- Хюүмин?! Чи энд юу хийж яваа юм?? Энд яг юу болоод байна аа?!

Хюүмин зуусан тамхиа газар хаян гишгэлээд

- Юу гээч Юни... Би чамд яг энд юу болоод байгааг хэлж өгье. Гэхдээ эхлээд...

Гээд инээмсэглэхэд түүний ард сүглийн зогсож байсан хоёр том залуу над руу дөхөн ирлээ.

"Байдал нэг л бишдээд байх шиг ээ..."

Ямар ч эргэлзээгүй гараа гуяны дотор талд байрлах хутга руу явуултал хар шилтэй нь надруу хар хурдаараа хурдлах нь тэр.

"Одоо л цаг нь" гэж толгойд зурвас орж ирэх төдийд хутгаа сугалаад өнөө залуугийн цээжинд дүрлээ.

Тэр агшинд ардаас хэн нэгэн нь намайг боох шиг болов...

..............................................

Хахаж цацсаар нүдээ чү ай нээхэд анивчсан гэрэлтэй өрөө угтан авав.

"Гэрэл анивчих нь хэт түвэгтэй хэдий ч харанхуй байхаас хавьгүй дээр юм"

Гэж тэрхэн зуур бодож амжсан Юни нэг урт амьсаа аваад хөдлөх гэж оролдож эхлэв.

"Би дахиад л хүйтэн шалан дээр хэвтэж байна... Дотно санагдаж байх чинь вэ..."

Хаалга чихран гаднаас Хюүмин өнөө хоёр залуугийн хамт орж ирлээ.
Өөр бас хэн нэгэн цуг орж ирэх ёстой байсан мэт хаалганы зүг хараад

- Хонгор минь... Орохгүй юу хийгээд байгаа юм?

Хүүдийнийхээ малгайг өмссөн өндөр залуу орж ирээд Хюүминий дэргэд зогслоо.

Хюүмин тэр залуугийн мөрнөөс базлан инээмсэглэчихээд Юнигийн урд явган сууж

-Ингэхэд чи намайг таньж байна уу?

"Ойлгомжтой юм асуух хэрэг юу байна аа?"

- Хюүмин... Энд яг юу болоод байна аа?

Гэх Юнигийн сөөнгөтсөн хоолойг чих тавин сонсож суусан Хюүмин
Инээвхийлээд

- Би яг чиний хувьд хэн бэ?

Тэр түүний асуултыг үл тоов.

Юни хэсэг орчин тойрныг ажиглаад

- Найз... Бид найзууд биз дээ?

Дөлгөөхөн харцтай инээвхийлж байсан Хюүминий нүд гэнэт аймшигтай улаанаар эргэлдэн

-Юу?! Хэзээ чи бид хоёр найзууд болчихоов?!

- Найзууд болчихоов гэнээ?, бид найзууд шүү дээ... Цуг бүтээсэн дурсамжуудаа санахгүй байна гэж үү? Бие биедээ их хайртай байсан шүү дээ

Тэр шал налан хэвтэж байсан Юнигийн үснээс угз татан

- Биднийг харьцаж эхлэхээс өмнө чи надад хайр энэрэл үзүүллү?!
Би тарган, царай муутай байсан! Нүүрийг минь яаж зэрэмдэглэснээ санахгүй байна уу, Юни!!?




Юни үнэндээ үнэхээр харгис хүн байсан юм...

Багын л юм мэдэрдэггүй хүүхэд байсан бөгөөд аливааг мэдрэхийн тулд юугаа ч өгөхөд бэлэн байсан гэдэг.

Тэр амьтан алж хядах дуртай агаад түүнээсээ харуусал мэдрэнэ гэж их л найддаг байв.

Гэвч тэр юу ч мэдрээгүй.

14 хүрээд эмчилгээнд явж, тогонд олон удаа цохиулж байж зах зух юм мэдэрдэг болсон билээ.

Тэр хүн алвал илүү ихийг мэдрэнэ гэж итгэх болов.







-Барьж бай! Хөдөлгөөнгүй барьж бай гэж байна!!!

4 охин хоорондоо ноцолдох аж.

2 охин нэг тарган охинтой үзэж тарж байв.

- Хөдөлгөөнгүй барьж бай!

Гэсээр халаасны хутга барьсан Юни өнөөх охины дээр мордлоо.

Охины хоёр гараас Юнигийн найзууд тас зуурсан байх агаад их л түгшсэн харагдана.

Юни түүний нүүрийг хутгаараа хэд хэд зүсэх ба амандаа дуу аялах аж.




Гэвч энэ хэрцгийлэлээс тэр охин мултарч чадсан ч  өс санах болсон юм.













- Чи... Чи арай...

- Тийм ээ, би тэр тарган охин.
Би чамайг сайн танидаг байсан... Сургуулийн хөөрхөн охин... Гэж шүтэж биширдэг байсан... Гэтэл чи.... Нүүрнээс минь илүүтэйгээр зүрхийг минь хэд хэд хувааж орхисон шүү.

Үүнийг сонссон Юнигийн нүдэнд нулимс дүүрээд ирэх нь тэр.

- Би үнэхээр тэгэх ёсгүй байсан юм.... Намайг үнэхээр их уучлаарай...

- үгүй дээ,харин ч чамд их баярладаг юм... Чамаас өшөөгөө авахын тулд би энэ хүртэл ирсэн. Бас олон зүйлсийг олсон...
Үнэнч хайраа хүртэл...

Гээд сүүлд орж ирдэг залуу руу харав.

Өнөө залуу инээмсэглэн Хүүдийнийхээ малгайг тайллаа.




- Жонгүг!!




Hyoumin эргэн ирлээ guyzz ❤️

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Nov 15, 2019 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Broken Wings ? (complete) Where stories live. Discover now