12. ☄️ Heaven Demon 🥀

1.3K 94 8
                                    

Хэн намайг ийм зүйлд хүргэсэн юм бэ?

Би өөрөө?

Эсвэл чи??

Хэзээнээс ийм байх болчихов оо?

Юу намайг алуурчин болгов?

Энэ утгагүй амьдрал хэзээ төгсөх вэ?

Машин тансаг зэрэглэлийн харшын өмнө зогслоо.

Юни үг дуугаралгүй Юнгиг даган машиныг орхиж харшын зүг бодолд дарагдан алхана.

Хаалганы түг хийх дуунаар сая л энд ирснээ анзаарах Юни Юнги гэх энэ залуугийн гүнзгий харцанд баригдан гацлаа.

Бид хэдийнээ зочидын өрөөны буйдан дээр суусан байх бөгөөд тэр өмнөөс минь хурц царайлах аж.

Юнгигийн харц намайг цоо хатгах агаад сая л ам нээх нь тэр.

- Чи яг хэн юм бэ? Тэр гудамжинд ганцаараа юу хийж байсан юм?
Өдий хүртэл юу хийж амьдарсан юм? Эцэг эх чинь байдаг юм уу?

Энэ асуултууд чихийг минь сэтлэх бөгөөд өөрийн эрхгүй цээж эвгүйрхэн нулимс урсгалаа.

Өрөөнд чимээгүй мэгших чимээ л хадна...

Хийсэн бүх зүйлээ дахин бодон өөрийгөө зүхэж нулимс урсгаж байгаа нь энэ.

Юнги хэсэг чимээгүй харж байгаад
-За тэгвэл эхлээд тайвшир... Дараа нь чи бүх асуултад минь хариулах ёстой шүү.

Гээд зурагт асаан буудангийн буланд байсан хөнжилийг над дээр тохосхийгээд холдлоо.

Зурагтаар мэдээ гарах ба тариан талбайг үзүүлэх аж.

~ Тариан талбайн энэхүү хуучин модон байшингаас цогцос олдсон байна. Шинжээчид цогцсон дээр судалгаа хийж нүдийг нь сохолж цээжин тус газраа хутгалуулсан байна гэж дүгнэлээ. Энэхүү цогцосны хувийн хэргийг шалгаж үзэхэд түүнийг Пак Жимин гэдэг ба 23 настай, ээж болон аавынхаа хамт аьдардаг гэдгийг тогтоолоо.
Түүний эцэг эх сураггүй алга болсон бөгөөд бид одоо болтол эрэн сурвалжилж байна.

Жимин гэдэг нэр чихрүү нэвтэрмэгц зүрхээр минь зүүгээр хатгах мэт болж нүдэнд түүний инээмсэглэж байгаа дүр харагдаж эхлэв.

Broken Wings ? (complete) Wo Geschichten leben. Entdecke jetzt