11. ❌Stranger❌

1.6K 109 5
                                    

Нар хэдийнэ бууж, сэрүү орсон байлаа.

Юни салхинд дэрвэлзэх цэнхэр даашинзаа гараараа илбэн зам дагуу алхах аж.

Хүзүү нь улайж хөхөрсөн байх агаад нүдэнд нь гуниг хурсан харагдана.

Энэ үед

Тэхён жолоогоо зууран

- Тийм ээ, найзынх нь уулзалт дууссан.

Жонгүг утасны цаанаас инээд алдсаар

- одоо хаана явж байгаам бэ? Хурдан ир л дээ, анд минь.
Уулзалт гэхээрээ л 3 4н сар алга болчих юмаа.

Тэхён мушилзан

- Сөүлээс гарах замд байдаг тариан түрүү байдаг даа. Тэнд л...
Ингэхэд хамгийн түрүүнд чамд дуулгая гэж бодлоо. Найз нь очоод
хуримлах бодолтой байна.

- хөөх болж дээ, нас чинь 20 давчлаа. Одоо эхнэр авсан нь дээр дээ. Хэн юм?

- очоод хэлэх болохоор тэвчээртэй бай, арассо? Хха

Тэхён утсаа үл ялиг чихнээсээ холдуулан замын хажуугаар явах эмэгтэйг таних гэж хичээнэ.

- Тэхён? Анд аа яасан бэ? Чимээгүй болчих юм.

Тэр харсан зүйлдээ итгэж ядан

- Юни...?

Жонгүгийн дуу гэнэт чангарч

-Юни гэсэн үү??

- Жонгүг, үнэнээ хэл?! Наана чинь Юни байхгүй биз дээ? Тэр яахлаараа энд... Байдаг билээ?
Ямартай ч би түүнийг аваад очъё.
Очоод тооцоо бодно гэж мэд.

-....

_______________________________

Юни зам даган алхсаар байх бөгөөд тэртээгээс машины дуу хангинах сонсогдоно.

Машин ойртсоор байх аж.

Нэгэнт олс бүтээгүй юм чинь...энэ удаа бүтэх болов уу?

Бурхан намайг ивээлдээ авч зовлонт амьдралыг минь эцэс болгож өгөх болов уу?

Гэсэн бодол толгойд байн2 эргэлдэнэ.

Машин улам ойртох аж.

Юни хамаг биеэ чангалан, нүдээ тас анилаа. Зориг орохыг хүссэн байлаа.

Дотроо өмнөх дурсамжуудаа дахин нэг гүйлгэн санаад биеэ эргүүлэн суллаж машин ойртохтой зэрэгцэн ар дагзаараа замын өөд унах нь тэр.

Цэнхэр даашинз салхинд дэрвэлзэнэ...

Нүд нь тэнгэр лүү итгэл тээсэн харцаар гэрэлтэнэ.

Broken Wings ? (complete) Where stories live. Discover now