13. No More Hell❌

1.3K 119 10
                                    

Тольны өмнө цэх суун үсээ самнах Юни түүний ард зогсох Юнгиг үл анзаарна.

Зөвхөн толинд харагдах хүний нүдрүү цоо ширтэн самаа удаан гүйлгэх аж.

Юнги үл ялиг тонгойн түүний чихэнд тулж ирээд
-Чи сайн байх болноо.

Юнигийн хүйтэн харцанд бяцхан инээмсэглэл тодрон
-Би чадахаараа хичээнэ ээ...

Саяхан санаа нь зовниж байсан Юнгигийн царай гэрэлтэн
- Сайн байна, чи үүнийг хийснээр сайхан амьдарна гэдгээ ойлгож байгаа биз дээ?

-ойлгож байгаа.

Тэр дахиад сайн байна гэж давтан хэлээд өрөөнөөс гарч одлоо.

Шинэ амьдрал...
Хүн шиг амьдрах цаг ирлээ.

.........................

Тайзны гэрэл бүдэг анивчин талбайн голд нэгэн бүсгүй гарч ирэх аж.

Хүмүүс шүгэлдэн алга ташицгаах бөгөөд бүгд юу хийхийг нь амьсгаа даран хүлээцгээж эхлэв.

Бүсгүйг гарч ирсэн даруйд ая явж эхлэхтэй зэрэгцэн тэр бүжиглэж эхэллээ.

Саяхан л шуугилдацгааж байсан залуус бүгд ам хамхин хөдөлгөөн бүрийг нь анхааралтай ажна.

Хөдөлгөөн бүр нь цаанаа л нэг донжтой байх агаад зарим залуусын өнөөхийг шууд л босгож орхив.

Бариу богино хар банзал, торон тирко, цээж ил гарсан задгай загвартай цамц хэтэрхий сайхан зохицжээ.

Юни залуусыг өөрт нь нүд унагааж байгааг ажин улам өдөхөөр шийдлээ.

Тайзны голд байх шонг удаанаар атгаж аяны темптэй тааруулан гараа атгасан чигээр нь дээш доош гүйлгэхэд олон залуус орилолдож шүгэлдэх нь сонсогдов.

Урам орсон Юни шонгоос хоёр гараараа зууран өөрийгөө өргөж хөлөө дэлгэн ийш тийш эргэлдүүлэх аж.

Энэ үед тэнд цугласан залуус бүгд хажуугаар нь мөнгө хүлээн алхах зөөгчрүү мөнгө цацацгаалаа.

.......................

Энэ бол Юнгигийн эзэмшдэг газар бөгөөд тэр намайг энд ажиллаж өөрийнхөө хүчээр мөнгө олохыг зөвшөөрсөн юм.

Broken Wings ? (complete) حيث تعيش القصص. اكتشف الآن