Данна шилээ тайлан бичиг цаас барьсаар орж ирэн түүний өөдөөс харах бяцхан буйдан дээр суулаа.
Жиёон түүнийг тоолгүй цонхоор ширтэн моддыг ажиглана.
Данна: үзэсгэлэнтэй шүү.
Жиёон тоосонгүй.
Данна үргэлжлүүлэн: модод.
Жиёон шанаагаа тулан суусан чигтээ толгойгоо дохиход Данна ханаруу харан түүний гарын хээг хэсэг ажиглан сууснаа эргэн бичиг цаасаа эргүүлж тойруулж эхэллээ.
Данна: Люлин хэдэн жилийн өмнө чамд эмчилгээ хийж байсныг хэлээд өгөхгүй биз.
Жиёон мөрөө хавчин: магадгүй гурван жилийн өмнө.
Данна: тэгэхээр гурван жилийн өмнөөс та хоёр бие биенээ хайрлах болж удалгүй Люлинийг ажлаас нь халагдаад нэг сар ч хүрээгүй байхад тэр ор сураггүй алга болсон тийм үү?
Жиюн: тэр надад эргэж ирнэ гэж амласан.
Данна үсээ арзайсан эсэхийг шалгасаар: би хайж үзсэн ч түүнийг хаана байгаа юу хийж байгааг батлах ямар ч бичиг баримт алга. Түүний ээж нь хаяад явчихсан, аав нь санах ойн өвчтэй тул түүнийг хайх нэг ч хүн алга.
Жиёон түүний өөдөөс харан суусаар: яагаад энэ тухай яриад байгаа юм?
Данна: тэр чамаас зугтаачихсан юм уу?
Жиёон: үгүй!
Данна: тэгвэл тэр яагаад ор сураггүй алга болчихсон юм? Ямар нэгэн осол гараа юу?
Жиёон: үгүй!
Жиёоний уурлаж байгаа төрхийг харан Данна инээмсэглэсээр үсээ янзлан арагш налан суухад цагаан цамц нь түүний цээжийг барьж товч нь задрах нь уу гэлтэй язайж байлаа.
Жиёон түүнрүү харахад Данна санаа зовон үсээ янзалсаар буцан урагшилав.
Данна санаа алдан: юуны түрүүнд уучлалт гуйя.
Жиёон: юунд тэр вэ?
Данна толгой сэгсрэн: Люлин ямар хүн байсан бэ?
Жиёон: би энэ тухай яримааргүй байна.
Данна: тэр муу эмэгтэй байсан уу?
Жиёон өөр тийш харан суухад Данна түүний нүдрүү харахыг хичээн: чамайг ийм байдалтай орхиод явсан гэхээр үнэхээр муу эмэгтэй байсан бололтой.
Данна үргэлжлүүлэн: эсвэл тэр чамайг ийм байдалтай байсан болохоор орхиж явсан байх. Яг л гөлөг төөрүүлж байгаа мэт чамайг мунхруулаад хаячихсан байх лдаа.
YOU ARE READING
∆ ∆ MADNESS ∆ ∆ S2 /ДУУССАН/
Mystery / ThrillerТүүнийг эмчилж чадах ганц хүн бол Люлин байх. Гэвч тэр одоо энд алга. Харин түүний оронд ирсэн шинэ эмч түүнтэй л адил-- Хэрвээ та s1-ийг уншихыг хүсвэл maniacfanfic-ээр зочилоорой.