Данна: хэрвээ чамд хэрэгтэй гэж үзвэл намайг наад нэрээрээ дууд лдаа. Гэхдээ би дуртай байхгүй л болов уу.
Яагаад түүнийг ингэж дуудсанаа Жиёон өөрөө ч мэдэхгүй байлаа. Зүгээр л амнаас нь гарчихсан хэрэг.
Данна гарахаасаа өмнө Жиёоний үргэлж суудаг орыг зүүн тийш нь ганц хоёрхон миллиметр хөдөлгөхөд л шидийн гэмээр өрөөн дотор байх бүх зүйл хэвэндээ орчих нь тэр.
Хэн ч түүний зүйлсийг буцаагаад төгс байрлалд нь оруулж чаддаггүй юм. Эсвэл тэр төгс байрлалд орсон ч Жиёонд таалагддаггүй байсан байх.
Жиёон амьгалж байна уу үгүй юу гэлтэй хөдлөгөөнгүй зогсоход Данна хаалганы бариулнаас атган: харах өнцгийг л өөрчилөхөд бүх зүйл өөрчилөгддөг юм Жиёон. Чи хоёр дох шалгалтаа давсангүй.
Жиёон юу ч хэлэлгүй үлдлээ. Тэр бол гайхамшигтай эмэгтэй. Жиёон ч үүнийг хүлээн зөвшөөрч байв.
Тэр өдрөөс хойш хэд хоног Данна түүний өрөөнд ирсэнгүй. Жиёон шарх нь гүйцэд эдгээгүй шархаа харан хорсон өвдөхийг нь ч үл хайхарсаар маажиж байлаа.
Тэр өдрийн эмээ уучихаад орон дээрээ хэвтэхэд цаанаасаа л нойр хүрэн анилдаж байх нь тэр.
Жиёон айх болгондоо нойргүйдэлд ордог. Нойргүйдэх бүртээ хий зүйл харж, төсөөлөн бодох чадвар нь үнэхээр өсдөг болохоор тэр айх үедээ хэр баргийн хүнтэй ярьж, тайван унтана гэдэг байж боломгүй зүйл.
Гэхдээ түүний нойр хүрж байлаа. Гэсэн ч тэр айж байгаагаа мэдэрч байв. Нөгөө талаас айдас бол хүний тархинаас гардаг хий зүйл гэж өөртөө ухуулахыг хичээнэ.
Нүдээ анин зүүрмэглэж эхлэхэд Люлиний зөөлөн инээмсэглэл нүдэнд нь үзэгдэж эхлэв. Тэр үнэхээр үзэсгэлэнтэй агаад түүнийг чиглэн алхаж байх нь тэр.
Өрөөнд тар няр гэсэн чимээ гарахад Жиёон нүдээ удаанаар нээсээр цагаан өнгийн таазыг ширтэнэ.
Сувилагчийг байх гэж бодон нүдээ анин буцан унтахыг хичээхэд өрөөнд өсгийтэй гутлын чимээ гарсаар хэн нэгэн орж ирэн буйдан дээр суулаа.
Данна: Люлин.
Жиёон орноосоо босон өндийн суувал Данна түүнрүү харан инээмсэглэн сууж байлаа.
Жиёон: яагаад түүний нэрийг хэлж байгаа юм?
Данна: тэр чиний өмнөх эмч байсан тийм биз?
Жиёон орон дээрээ лавхан суух хөлөө урагш хойш савласаар: тийм.
Данна: чамд таалагддаг байсан уу?
CZYTASZ
∆ ∆ MADNESS ∆ ∆ S2 /ДУУССАН/
Tajemnica / ThrillerТүүнийг эмчилж чадах ганц хүн бол Люлин байх. Гэвч тэр одоо энд алга. Харин түүний оронд ирсэн шинэ эмч түүнтэй л адил-- Хэрвээ та s1-ийг уншихыг хүсвэл maniacfanfic-ээр зочилоорой.