Эмнэлэгийн цагаан хонгилоор өсгийтэй гутлын чимээ гаргасаар шинэхэн залуухан эмч түүний өрөөнд орж ирлээ.
Нуруугаа тэнийлгэн төө хэрээний өндөр өсгийт дээр гаргууд сайн зогсох тэр эмэгтэй эрүүгээ ямагт дээш өргөх ба харцаараа л бүгдийг цоо нэвтлэх шахам өрөөний булан тохой бүрийг ширтэж байлаа.
Эцэст нь түүний харц Жиёон дээр тусахад Жиёон түүнийг урьд урьдийн эмч нарын адил тоолгүй цонхны цаана нарны шаргал туяанд навчсаа ээн мишээх моддыг ажиглана.
Сувилагч эмэгтэй зөөлнөөр шивнэн: энэ чиний шинэ эмч Жиёон аа. Түүнтэй эелдэг харьцаарай.
Жиёоны уруул үл мэдэг өргөгдөн ёжтой инээмсэглэсээр эмчрүү нүдээ эргэлдүүлсээр харахад залуухан эмч түүнрүү ширүүхэн хараад: түүнийг тэгнэ гэдэгт итгэлтэй байна.
Жиёон энэ удаад нэг л өөр мэдрэмж авч байлаа. Урьд өмнө нь мэдэрч байгаагүй эсвэл бүр төрөхөөсөө л мэдэрч байсан танил мэдрэмж ч юм шиг.
Өмнө нь түүнийг залхаан цээрлүүлэхээр орж ирдэг байсан эмч нар бүгд л өрөвдсөн эсвэл тусгаарласан харцаар харж, байж болох хамгийн эелдгээрээ ханддаг байтал энэ эмэгтэй түүнийг хяргачих шахам нүдлэх юм.
Сувилагч Данна эмчтэй хэд гурван үг сольсоор гарч явахад Данна урт бариу хар банзалаа янзлаад Жиёоны орны өөдөөс харах зөөлөн буйдан дээр суун шилээ тайллаа.
Жиёон яг эрдэмтэн мэргэн эсвэл мундаг үзмэрч шиг л хүний нүдрүү нэг хараад л бүгдийг уншиж түүний хэн болох ямар амьдралтайг нь мэддэг боловч энэ удаад түүний нүд хаалттай байх нь тэр.
Данна ам нээн: нүд бол сэтгэлийг тольдох толь тийм биз?
Жиёон гайхаж орхилоо. Хүн гэдэг амьтанд үүнийг ойлгох, ухаарах ухаан байхгүйг, байлгахыг ч хүсдэггүйг тэр сайн мэднэ.
Данна инээмсэглэн: өмнө нь үүнийг сонсож байгаагүй хэрэг үү? Чамайг мэддэг гэж бодсон юмсан.
Тэр үргэлжлүүлэн: Хүний нүд үнэнрүү дагуулах хаалга болдог бол харин ам худалруу гаргах үүд болдог юм.
Жиёон чихэндээ ч итгэсэнгүй. Энэ эмэгтэйг хармагц л мэдэрсэн тэр хэлж боломгүй мэдрэмжийг одоо л юу гэдгийг нь ухаарч байлаа.
Айдас. Хэтэрхий дотно бас хэтэрхий аймшигтай мэдрэмж айдас.
Данна өөрийн барих хавтсаа нээн цааснуудыг гаргасаар эхнээс нь эхлээд уншиж гарлаа.
VOCÊ ESTÁ LENDO
∆ ∆ MADNESS ∆ ∆ S2 /ДУУССАН/
Mistério / SuspenseТүүнийг эмчилж чадах ганц хүн бол Люлин байх. Гэвч тэр одоо энд алга. Харин түүний оронд ирсэн шинэ эмч түүнтэй л адил-- Хэрвээ та s1-ийг уншихыг хүсвэл maniacfanfic-ээр зочилоорой.