6. Мэднэ

232 23 2
                                    

Данна: сорил эхлэхээс өмнө чамаас хэдэн зүйл асуумаар байна.

Жиёон дургүйхэн: чи надаас асуулт асуухгүй гэж амласан.

Данна: би чамаас бусад эмч нарын асуудаг асуултыг л асуухгүй гэж хэлсэн.

Жиёон толгой дохин модруу харан санаа алдахад данна Жиёоны урд сандал тавин ойртон суулаа.

Данна: надад гараа өг.

Жиёон түүнрүү харалгүй гараа сунгахад Данна ханцуйг нь хойшлуулан гаран дээр нь наалт наахад Жиёон тоосон ч шинжгүй сууна.

Данна гарыг нь тавилгүй зөөлнөөр атган: надад ээжийхээ тухай яриач?

Жиёон түүнрүү муухай харан гараа татаж авсаар: энэ асуултыг өмнө нь асууж байсан.

Данна санаа алдсаар буцан буйдан дээр суун: ойлголоо тэгвэл ахиж асуухгүй. Чамайг тайвширах хүртэл хүлээж байя.

Жиёон хөмсгөө зангидсаар цонхруу харахад Данна амандаа: чамайг бэлэн болохоор сорилоо эхлүүлье дээ.

Удаан хугацааны туршид өрөөнд анир чимээгүй байлаа. Хэн нь ч юу дугарсангүй. Данна цааснуудаа эмхлүүлэн хааяа нэг үсээ арзайсан эсэхийг шалган үсээ илбэсээр.

Жиёон ч мөн адил чимээгүйхэн завгүй гэх нэртэй хүмүүс хэрхэн моддыг үл тоон өнгөрч байгааг харан бухимдаж байв.

Данна үнэхээр их тэвчиж байлаа. Тэр хүлээх дургүй. Ямар нэгэн аргаар өөрийн өвчтнүүдээ хүчээр ч хамаагүй амыг нь нээж тэднийг галзуу гэдгийг нь батладаг нэгэн.

Түүний хувьд хүч гэдэг нь цохиж зодох үгээр идэх биш ховс болохоор тэр үүндээ ч баяртай байдаг.

Гэхдээ Данна энэ удаад түүнийг хүчлэхийг хүссэнгүй. Хэрвээ түүнийг хүчилвэл Данна Жиёонийг алдчих юм шиг санагдаад байсан учир ам нээсэнгүй.

Даннагийн хувьд Жиёон чухал хүн болсон бололтой.

Өрөөний чимээгүй байдлыг эвдэх мэт Жиёон ам нээн: тэр үзэсгэлэнтэй эмэгтэй байсан.

Данна үл итгэсэн байртай түүнрүү харвал Жиёон цонхруу харсан чигтээ гартаа наасан лентээ илбэн сууна.

Данна: түүнийг тийм байсан гэдэгт итгэлтэй байна.

Жиёон: тэр үргэлж инээж байсан. Бас заримдаа уйлдаг. Тэр уйлахаараа үнэхээр төгс төгөлдөр нэгэн болдог байсан юм. Түүнийг уйлах бүрт түүний үзэсгэлэн төгөлдөр төрхөөс болоод аав үргэлж түүнд бөхийн уучлал гуйдаг байсан. Би тэр л үед нулимс хамгийн үнэ цэнэтэй бөгөөд хамгийн хүчтэй зүйл гэдгийг сурсан юм.

∆ ∆ MADNESS ∆ ∆ S2 /ДУУССАН/Where stories live. Discover now