Яг л шатаад дууссан цаасны үнсийг үлээхэд ширээн дээр юу ч үлдэлгүй арилж цаасны шатсан хэсгүүд агаар дээр хөвөх шиг Жиёоний ухаан санаа оргүй хоосон болж бодож байсан эерэг сөрөг бүх бодлууд нь замхран ариллаа.
Данна санаа алдсаар үсээ арзайсан эсэхийг шалган илбээд Жиёоний урдаас холдон буйдан дээр суун арагш наллаа.
Данна намуухан хоолойгоор: би чамайг ийм зүйл хийнэ гэж мэдэж байсаан. Чамайг нэг л өдөр тэсэрч биеэ барьж чадахаа болино гэж мэдэж байсан юм.
Жиёон зөвхөн толгойгоо эргүүлэн Даннаруу харвал Данна цонхруу харан чимээгүйхэн суух ба түүний нүдийг үл мэдэгдэх чийгтэй зүйл бүрхжээ.
Жиёон яг л жоохон нүүхэд шиг доош харан: би буруу зүйл хийчихсэн хэрэг үү?
Данна чимээгүйхэн толгой дохино.
Жиёон нүдээ эргэлдүүлсээр: гэхдээ миний галзуу байгаа нь миний буруу биш!
Данна санаа алдсаар: хэрвээ чи ганцхан өдөр л хүлээчихсэн бол би чамайг эндээс авч гарах байсан юм.
Хөзрөн байшингийн хамгийн доод талын хөзрийг түлхэхэд хичнэн хөдөлмөр зарж бүтээн байгуулсан тэр бүх зүйл нуран унаж байгаа мэт Жиёоний дотор хачин болж байлаа.
Жиёон эндээс гарах байсан хэрэг үү?
Жиёон толгой сэгсрэн шокноосоо гарахаар хичээн: чи намайг авч гарах гэж байсан гэж үү? Яаж?
Данна: би чамайг надад итгэдэг гэж бодсон юм сан.
Жиёон дуугаа чангалан: би чамд итгэдэг! Гэхдээ би зүгээр л чамайг яаж ингэх гэж байсныг чинь мэдмээр байна.
Данна мөрөө хавчин: одоо хамаагүй дээ. Хоёулаа бүхнийг эхнээс нь ахиад хийцгээе.
Жиёон Даннагийн заасан газар суун ханцуйгаа урагшлуулахад Данна яг л анх түүнтэй уулзаж байгаа мэт цоолох мэт ширтсээр цааснуудаа эргүүлэн ийш тийш шидлэнэ.
Уур амьсгал үнэхээр таагүй байна.
Нилээн удаан хугацааны дараа Данна ам нээн: Люлин.
Тогонд цохиулах мэт Жиёон урагшаа харан Даннаруу харвал тэр хөмсгөө зангидан сууж байх нь тэр.
Данна: надад нэг танил байдаг юм. Хүн мөрдөж мөшигдөг ажилтай гэх үү дээ. Би саяхан чамайг илүү дээрдэж магадгүй гэж бодон Люлинтэй уулзуулахаар хайсан юм.
Жиёон: чи тэгээд л хэд хоног ирээгүй хэрэг үү?
Данна түүнийг ширэв татан: тийм бас үгүй!
YOU ARE READING
∆ ∆ MADNESS ∆ ∆ S2 /ДУУССАН/
Mystery / ThrillerТүүнийг эмчилж чадах ганц хүн бол Люлин байх. Гэвч тэр одоо энд алга. Харин түүний оронд ирсэн шинэ эмч түүнтэй л адил-- Хэрвээ та s1-ийг уншихыг хүсвэл maniacfanfic-ээр зочилоорой.