7. Санаж байна

234 26 1
                                    

Жиёон түүнээс холдон: яаж байгаа юм?

Данна: сорил авч байна.

Жиёон: ийм сорил байдаг гэж үү? Зүгээр ашиг сонирхол юм биш үү!

Данна: чамайг биеэ хянахаа больсон үед ийм зүйл хийвэл ямар хариу үйлдэл гаргахыг харахыг хүссэн юм.

Данна шилээ зүүн үсээ янзалсаар: одоо би хариултаа олчихлоо. Чамайг зүгээр болгож чадах хүн ганцхан би гэдгийг.

Жиёон инээх аядан түүнрүү харахад Данна Жиёоны цамцны энгэрийг янзлан: хэрвээ чи намайг өөрөөсөө түлхвэл энэ шоронгоос хэзээ ч гарж чадахгүй гэдгийг ойлгох хүртэл би ахиж ирэхгүй ээ. Чиний хүслээр.

Өндөр өсгийтийн чимээ цаашлан цаашилсаар өрөөний хаалга дугарахад Жиёон өрөөндөө ганцаараа үлдсэнээ одоо л мэдэн газар өвдөглөн унах нь тэр.

Жиёон галзуу мэт инээн. Өө тийм л дээ тэр угаасаа галзуу. Жиёон чанга чанга инээсээр шар болон хөх өнгийн хананы голд байх цусаар будсан өөрийн гарын хээ дээр гараа тавьсаар: би түүнийг ч бас хажуудаа үлдээчих үү Люлин? Тэр үргэлж надтай хамт байхдаа баяртай байна байх тийм үү?

Жиёон ганцаараа инээсээр хана налан суулаа. Тохиолдлоор уу эсвэл тэгж санагдсан уу түг гэх чимээ гарахад жиёон хана илэн чи дургүй байгаа юм уу Люлин?

Хэд хоног Данна Жиёоний өрөөнд орж ирсэнгүй. Жиёон ч Даннатай уулзах гэж тэгтлээ яарсангүй.

Орой бүр тэр үнсэлтийг бодон хацар нь улайж, өдөржин түүний төрхийг дотроо төсөөлөн үйл хөдлөгөөн бүрийг нь алдалгүй санахыг хичээснийг эс тооцвол Жиёон Даннаг огт үгүйлсэнгүй.

Гурван хоног өнгөрөхөд Жиёон өөрийгөө уйдаж байгаа бас хэн нэгнийг үгүйлж байгаагаа анзаарлаа.

Мөн нэг зүйлийг хүсэмжилж байгаагаа ойлгосон ч хийхгүй байхаар шийдэв. Тэр амлалтаа зөрчихийг хүссэнгүй.

Хоёр өдөр өнгөрөхөд тэр тэвчээр алдарлаа. Хана налан өвдгөө тэврэн суугаад өмнө нь нууцаар авсан мэсээ гаргаж ирэн гарын шуугаа зүсэв.

Цус. Цус түүнийг тайвшруулдгийг тэр хамгийн ихээр мэддэг ч түүнийг улам галзууруулдгийг мэдэхгүй. Шууг нь даган урссаар шалан дээр дусахад Жиёон инээмсэглэн түүнийг ширтэн харна. Гараа хөдөлгөхөд үүсэх салхинаас болж бага зэрэг хорсох өвдөлт түүнийг солиоруулж байлаа.

Гэхдээ нэгээс илүү зүссэнгүй. Тэр аль хэдийн асуудалд орсноо мэднэ.

Жиёон гэмшингүйгээр: Данна харвал уурлах байх даа.

∆ ∆ MADNESS ∆ ∆ S2 /ДУУССАН/Donde viven las historias. Descúbrelo ahora