Данна: чи намайг ингэж дуудсаар л байх уу?
Жиёон гайхаж орхилоо. Одоо бараг үүр цайх гэж байтал тэр энд ямар новш оо хийж байгааг ойлгосонгүй.
Данна түүнд хэтэрхий ойрхон суусаар доош тонгойн чихэнд нь шивнэнэ: надад энэ хамаагүй ч чамайг намайг ингэж дуудахад би дургүй.
Жиёон гайхширч байв. Тэр үргэлж л бариу банзал, өөрийг нь халуухан харагдуулдаг цагаан цамц өмсөж үсээ дээш суун боосоор бараг л минут тутамд үсээ илбэдэг байсан.
Гэтэл одоо тэр жинс болон сул цамц өмссөн харагдаж байна. Түүний цамц хэтэрхий сул байсан учир биеэ суллах бүрт түүний мөр ил гарч байлаа.
Бас тэр үсээ задгай тавьсан болохоор түүний үс, түүнийг амьсгалах бүрт гарч ирэх эгэмний ясыг нь даган урсаж байв.
Тэр Жиёоний хажуунаас холдон буйдан дээр суухад Жиёон түүнийг цонхоор орж ирэх гудамжны гэрэлд бүхэлд нь харж байв.
Тэр үнэхээр үзэсгэлэнтэй. Төгс биш зүгээр л үзэсгэлэнтэй.
Жиёон өндийн суусаар: чи согтчихоо юу?
Данна нүдээ анин: би уусаан. Энэ үнэн. Гэхдээ би согтоогүй.
Жиёон: чамаас архи үнэртэж байна.
Данна инээн: би уучихсан болохоор надаас архи үнэртэх нь ойлгомжтой шдээ.
Жиёон өөрийгөө шоолон: тэгвэл чи яагаад уусан юм?
Данна: хааяа ч гэсэн жүжиглэхгүйгээр жинхэнэ өөрийгөө ил гаргах хэрэгтэй байдаг юм.
Жиёон: галзуу төрхөө.
Данна толгой дохин: тэд намайг согтсон гэж харвал би хичнээн галзуу зүйл хийсэн ч энэ энгийн байх болно.
Жиёонд энэ удаагийн Данна таалагдаж байлаа. Тэр одоо л өөрийгөө нээж байгаа юм шиг санагдаж байв.
Данна том том долгионтой буржгар үсээ илбэн арагш шидлээд босож ирсээр Жиёоний орны өмнө ирж зогслоо.
Тэр бага зэрэг тэнцвэрээ алдан найгаж байв.
Данна гараа сунгахад Жиёон түүний гарлуу нэг, нүдрүү нь нэг ширтэж байлаа. Тэр маш болгоомжтойгоор түүний гаран дээр гараа тавихад Данна инээмсэглэн зөөлнөөр атгасаар өөрлүүгээ татав.
Данна нөгөө гараараа ханцуйг нь хойшлуулсаар эдгэж амжаагүй шархыг нь харан санаа алдана. Тэр шархыг нь зөөлнөөр илбэсээр зогсоход Жиёон тасралтгүй Даннаг ширтэж байлаа.
أنت تقرأ
∆ ∆ MADNESS ∆ ∆ S2 /ДУУССАН/
غموض / إثارةТүүнийг эмчилж чадах ганц хүн бол Люлин байх. Гэвч тэр одоо энд алга. Харин түүний оронд ирсэн шинэ эмч түүнтэй л адил-- Хэрвээ та s1-ийг уншихыг хүсвэл maniacfanfic-ээр зочилоорой.