2

304 34 0
                                    

Тэр хүйт даасан шалнаас босон ажил руугаа явлаа.

Тэхён паб болон клубд хамтлагийнхантайгаа дуу дуулж цалин авдаг.Тэр бол гоцлол дуучин.

Тэхён болон түүний хамтлаг цалингаа аван гарах гэхэд Тэхёныг нэгэн эмэгтэй зогсоолоо.

:Надад дуу дуулаад ѳгѳѳч?

Тэхён:Хѳлс чинь хэр их болоод надаас ингэж асууж байгаа юм?

:Чиний хүссэнг ч ѳгч чадахаар хэмжээний хѳрѳнгѳтэй болхоор асууж байна.

Тэхён:Болж байна

:Гэхдээ чи ганцаараа гитартайгаа надад дуулж ѳг.Ганцхан надад дуулж ѳгѳх болхоор манай гэрлүү явах болно.

Тэхён ч зѳвшѳѳрч гитараа барин тэр эмэгтэйг даган алхана.Удалгүй нэг орон сууцны томхон ѳрѳѳнд орж ирлээ.Тэр эмэгтэйн гэр яг л Тэхёны гэртэй адил тѳстэй.Энд тэндгүй архины шил болон тамхины иш хѳглѳрч бас гэрийх нь орчин тохижуулсан нь хэдий цайвар ч гэлээ цаанаа л нэг хүйтэн бас хоосон мэдрэмж тѳрүүлнэ.

Тэхён:Ямар тѳрлийн дуу дуулуулмаар байна?

:Хаягдсан хүний тухай дуу дуулуулхыг хүсч байна.

Тэхён нэг санаа алдан бараг л тэр эмэгтэйд бус ѳѳртѳѳ дуулж ѳгѳхѳѳр болов.

Тэр гитараараа хѳгжимѳѳ тоглон бүдүүн хоолойгоороо дуулж эхэллээ.

Дууны үгс яг л тэрэнд болон бүсгүйд зориулагджээ.

Түүнийг дуугаа дуулж дуусан нүдээ хурдан гэгч нь нээхэд бүсгүй нулимс дуслуулан хана налан сууна.

:Чи наад дуугаа надад зориулж дуулсангүй.

Тэхён:Яагаад тэгээгүй гэж?

:Чиний зүрх сэтгэл ч бас шархалсан байгаа болхоор чи бараг л ѳѳртѳѳ зориулсан.

Тэхён:Чи яаж мэдээв?

:Яг л уйлах гэж буй хүний царгиа хоолой дуулж байгааг би сонссон болхоор....

Тэхён:Хѳлс ѳгѳх хэрэггүй дээ.

Түүнийг босон явах гэхэд бүсгүй гарнаас зуурлаа.

:Чамд ярилцах хүн хэрэгтэй байх.Ялгаагүй надад ч бас.Чи алкохол эсвэл хар тамхи хэрэглэдэг бол тэр бүгд чинь надад байгаа.Би хэрэглэдэг юм.Ѳнѳѳдрийг л ганцхан надтай хамт ѳнгѳрѳѳгѳѳч тэгэх үү? Ѳнѳѳдѳр л ганцхан надад хѳлслѳгдѳѳч?

Тэхёнд ч дажгүй сонсогдон тэр хоёр архи уунгаа жаахан ярилцхаар болов.

Тэхён:Чамайг хэн гэдэг юм?

:Женни.Харин чамайг?

Тэхён.

Женни:Чи магадгүй хаягдчихсан байх тийм үү?

Тэхён:Тиймээ.

Женни:Надад хэлээч

Урьд ѳмнѳ нь би түүний нүдрүү ч харж чаддаггүй байсан.Тэр яг л сахиусан тэнгэр шиг.Түүнийг хараад сул дорой болчихдог байлаа.Алис ѳд адил үзэсгэлэнтэй гэгээлэг ертѳнцдѳѳ жигүүрлэн нисдэг.Тэр дэндүү онцгой.Би түүн шиг онцгой тѳгс нэгэн байсан ч болоосой.Гэвч би ѳѳдгүй амьтан.Гажиг бас этгээд.Би түүнд тохирхооргүй байсан.Шархалсан ч хамаагүй,сэтгэлээ захирч чаддаг ч байсан болоосой................................... Түүнийг яг энд байхад би тѳгс байхыг хүсч байна.

Гэхдээ тэр зугтчихсан.Тэр эмэгтэй надаас зугтчихсан.Ѳрѳѳсѳѳ ч илүү хайрладаг тэр эмэгтэй надаас зугтаачихсан.

Намайг санаж байгаа болов уу? Дэргэд нь байхгүй үед.

Mystery Of Love /Complete/Where stories live. Discover now