Тэр хоёр ярилцсаар байх бѳгѳѳд нэг нэгнээ сэтгэлээр дэмжиж байлаа.
Удалгүй уусан жаахан юмандаа согтон хоёулаа нам гэгч нь унтлаа.
Яг л бие биенийхээ дутууг нѳхѳх гэж буй илгээгдсэн сахиусан тэнгэрүүд шиг тэврэлдэн унтана.Тэхёныг ѳглѳѳ босход ширээн дээр чек байх ба Женни энд байсангүй. Магад тэр ажилтай байсан байх.
Тэр чекийг кармандаа хийн гэрээс нь гаран явлаа.Түүнийг гэртээ ирхэд гэр нь цэвэрхэн байсныг жоохон гайхлаа.Ѳрѳѳлүүгээ орход хамтлагийх нь хэдэн нѳхѳр ѳдѳржингѳѳ цэвэрлэгээ хийгээд ядарсан бололтой унтаж байлаа.
Тэхён бага зэргийн инээмсэглэл тодруулсан ч үүндээ нилээд гайхаж зогслоо.
Намжүүн:Ирчихсэн юм уу?
Тэхён:(Толгой дохих)
Намжүүн:Гэр орных нь байж байгаа царай нь гэж арчаагүй амьтан юм аа чи нээрээ.Хэзээ хүн болж засарна даа.
Жин:Намжүүн чи яг л ѳѳрѳѳ цэварлэсэн юм шиг ярьж байх шив!?
Намжүүн:........
Жонгүг:Бид маш том эвантад уригдсан.Маргааш болхоор сайн бэлдэх хэрэгтэй.
Тэхён:Ойлголоо.Та нарыг хѳргѳгчнѳѳс хоол олж идсэн гэж найдья.
Юнги:Идэхгүй гээд яах юм!
Тэхён:Та нар явах болоогүй юм уу? Би ганцаараа баймаар байна.
Хусог:Яасан эморч Алисийг бодохыг хүсээ юу?
Алис....Тэхён түүнийг бараг мартах шахсан даа ѳѳртѳѳ бага ч болов уурлана.Гэвч яагаад мартах дѳхсѳн юм бол?
Жимин:Бид ѳнѳѳдѳр чамтай хамт байх болхоор эморч уйлж бас мансууруулах бодис хэрэглэнэ гэж бодоод ч хэрэггүй.
Жонгүг:Яагаад гэвэл бид маргааш маш том эвэнттай болхоор чамайг согтоохыг хүсэхгүй байна.
Тэхён:Залуусаа тэгвэл би ядаж усанд орох хэрэгтэй байх.
Жин:Тэгдээ гарч ирхэд чинь хоол хийцэн байж байя.
Тэхён толгой дохин угаалгын ѳрѳѳндѳѳ орон ус гоожууллаа.Тэр ѳѳрийгѳѳ толинд харлаа.Яг л гудамжны архичин шиг харагдаж байгаа ѳѳрийгѳѳ жоохон шоолж инээх маяг болоод шууд л хувцастайгаа усанд орлоо.
Тэхён улам гүн усанд нүүрээ хийн доошилж эхэллээ.Түүний амьсгаа боогдож ам нь усаар дүүрч эхлэх үед тэр ухаан алдав
Ус гоожсоор хаалганы завсраар урсхад Намжүүн үүнийг анзаарч хаалгыг тогшсон ч нэмэргүй гэдгийг мэдэн шууд л эвдлэн орлоо.
Намжүүн бусад залуусыг дуудан Тэхёныг тэврэн гарч эмнэлэг явлаа.
Тэр ухаан оролгүй бараг л 3,4 цаг болов.Залуус түүнд маш их санаа зовж байлаа.Энэ бүгдэд хамгийн буруутай хүн нь яг л Алис гэж бодно.
Тэхён нүдээ нээхэд цагаан тааз харагдана.Тэр ѳѳрийгѳѳ нѳгѳѳ ертѳнцѳд ирчихжээ хэмээн бодож галзуу юм шиг инээж байтал Жонгүг түүнийг алгадлаа.
Жонгүг:Тэр солиорчихож! Тэр магадгүй сэтгэцийн ѳвчтэй болсон байх.
Хусог:Тийм зүйл ярих хэрэггүй Жонгүг!
Тэд санаа алдан суух бол Тэхёны нүднээс яагаад ч юм нулимс гарч эхэллээ.
Тэр Алисийг бодсоор л байна.
Хараал идсэн тэр л ѳдѳр Алис клубд орж ирж Тэхён руу ширтэж түүний сэтгэлийг догдлуулаагүй байсан бол тэр одоо ийм байдалтай байхгүй л байх байсан.
Тэхёны хувьд Алис анхны хайр нь байсан.Тэр урьд ѳмнѳ нь хэзээч Алис шиг тѳгс нэгнийг харж байгаагүй.Урьд ѳмнѳ хэн ч түүний зүрх сэтгэлийг догдлуулж чадаагүй.Алис дэндүү онцгой нэгэн байсан.
YOU ARE READING
Mystery Of Love /Complete/
FanfictionХэрвээ та Taennie шипийг дэмждэггүй бол үүнийг битгий унш!