Женни:Чамтай бас л таарах байсан юм гэж үү?
Тэхён:Бас л чи юу?
Женни:Чи тэр эмэгтэйгээ мартаж чадахгүй л байна уу?
Тэхён:Мартаж чадахгүй байгаа юм биш.Мартагдахгүй байгаа юм.
Женни:Мартахыг хүсч байна уу? Яг над шиг?
Тэхён:Тэр эмэгтэйг мартахыг үнэхээр их хүсч байна.Гэхдээ чи надад яаж туслах юм?
Женни:Би ч бас хаягдсан болхоор мартаж чадахгүй байна.Чи мэднэ хоёулаа их адилхан хүмүүс.
Тэхён:Тэгээд?
Женни:Чи тэрэнд 100 эсвэл 1000 хувь хайртай байгаагүй ээ.Үнэхээр тийм байсан бол чи ѳдийд одоо байгаагаасаа илүү новш болох байсан.Би ч мѳн адил.Тиймээс чи түүнийг мартаж чадна.
Тэхён:Хэлэх гэсэнээ л хэл!
Женни:Хоёулаа үерхэе.
Тэхён:Солиороо юу?
Женни:Бие биенийхээ дутууг нѳхѳж амьдрая.Цаг нь болхоор нэг нэгнээсээ холдоцгооё.
Тэхён:Хэтэрхий хэцүү тоглоом бишүү?
Женни:Хэрвээ бид бие биедээ дурласан ч заавал зүй ёсоор салах болно. Харин тэр үед санаандгүй байдлаар уулзвал хувь тавилангаар учирсан хүмүүс гэж бодон эргээд аз жаргалтайгаар инээмсэглээд дахин эхлүүлэе. Харин уулзахгүй бол учрах ёсгүй хүмүүс гэж бодон нэг нэгнээ мартацгаах болно.Харин нэг нэгэндээ дурлахгүй бол шархаа эдгээгээд салцгаая
Тэхён:Хэцүү ч надад таалагдаж байна.
YOU ARE READING
Mystery Of Love /Complete/
FanfictionХэрвээ та Taennie шипийг дэмждэггүй бол үүнийг битгий унш!