Цаг хугацаа хэтэрхий хурдан ѳнгѳрсѳѳр л.....
Тэдний хуурамч үерхлийн 100 хоног дуусхад их биш ч бага биш хугацаа үлдсэн байна.
Тэхён:Манай залуус ѳнѳѳдѳр танай хэдтэй хамтдаа зугаалганд явья гээд байх юм.Чи юу гэж бодож байна?
Женни:Яагаад болохгүй гэж тийм биздээ.Харин чи явахгүй юм уу?
Тэхён:Чамайг явна гэвэл явж л таарна байх.
Женни:Тэгвэл явцгаая
Тэд бүгд хүнсээ цуглуулн нэгэн амралтын газар ирлээ.
Намжүүн:Надад нэг санаа байна. Жин их ядарч байгаа болхоор.Нэг нэг хосууд гараад 4-лээ нийлж байгаад хоол хийлцээч.
Тэхён:Уучлаарай энд чинь хосууд гэвэл ганцхан Женни бид хоёр л байгаа бус уу?
Намжүүн:Харин тэгээд нѳгѳѳ хоёр нь сайн дураараар л хоол хийхгүй юу даа.
Лалиса:Би хийе
Жонгүг:Би ч бас (инээх)
Жин:Ээ бурхан минь гал тогоо шатах байх аа.Очиж очиж нас залуу хүмүүс нь......
Женни:Санаа зоволтгүй дээ.Би хоол хийхдээ их сайн болхоор ганцаараа ч хийж чадна.
Лалиса:Яаж тийм юм байж болох юм бэ? Би туслая.
Жонгүг:Би ч бас..
Тэхён:Күээ яахав би хоол хийж чаддаггүй ч хоол хийх их дуртай болхоор туслана аа.
Бусад нь гадаа тоглон үлдэж нѳгѳѳ дѳрѳв орж хоолоо хийхээр боллоо.
Лалиса Жонгүг хоёр цаад талд хийх хоолныхоо сонголтыг хийн хүнсээ хѳргѳгчнѳѳ хайна.Харин Женни Тэхён хоёр аль хэдийн хоолоо хийгээд эхэлсэн байлаа.
Женни:Чи их жаргалтай харагдаж байна.
Тэхён:Яасан? Гунигтай байх ёстой юм уу?
Женни:Үгүй дээ би зүгээр л баярлаад (инээх)
Тэр хоёр хоолоо их л жаралтай хийнэ.
За харин цаана юу болж байгааг ёстой мэдэх ч юм алга даа.
Жонгүг:Чи ѳмнѳ нь хоол хийж байгаагүй юм уу?
Лалиса:Үгүй ээ харин чи хийж байгаагүй юм уу?
Жонгүг:Үгүй ээ
Ганц сонгино шарахдаа хүртэл анхаарал хандуулж буй хоёр бяцханааг хараад Тэхён Женни хоёр шоолонгуй эсвэл ѳхѳѳрдѳнгүй инээцгээнэ.
Удалгүй хоол болж бүгд цуглан хоолоо иднэ.
Жимин:Вуаа амттай юм аа.
Юнги:Амттай байна.
Чэёон:Ийм гоё хоол хийж ѳгсѳн та дѳрѳвтѳѳ баярлалаа.
Бүгд:Баярлалаа.
Шѳнѳ дунд болход тэд түүдэг гал асаан тойрч суугаад дуу дуулж эхэллээ.
Жин Чэёон хоёр гитар тоглон бусад нь бүгд л дуулж байв.
Тэнгэр дээрх одод гялбасан энэ шѳнѳ хэтэрхий аз жаргалтай.
Жисүү:За орой болж би явж унтлаа шүү.
Дараагаар нь бүгд л унтахаар явцгааж байлаа.
Харин түүдэг галын урд ганцхан бидний мэдэх гол дүрүүд үлдсэн байв.
Женни:Хѳѳх сая од харвасан.Чи харсан уу?
Тэхён:Үгүй ээ.
Женни:Чи орж унтахгүй юм уу?
Тэхён:Яаж чамайг ганцааранг чинь орхиод орох билээ.
Хэсэгхэн хугацаанд тэдний дунд чимээгүй болоод амжив.Тэд энэ хугацаанд бие биенийхээ юу ч агуулаагүй хоосон нүдрүү ширтэнэ.
Гэхдээ хүслийн од цаана нь нуугдаж буйг хэн нь ч мэдсэнгүй.
Тэхён яг одоо Женнигийн уруулыг хүсэж байсан болхоор түрүүлж алхам хийн түүний зѳѳлѳн булбарай уруулан дээр ѳѳрийн уруулаа хүргэлээ.
YOU ARE READING
Mystery Of Love /Complete/
FanfictionХэрвээ та Taennie шипийг дэмждэггүй бол үүнийг битгий унш!