Тэр ѳдѳр тэгээд л дууссан. Амьдралых нь гэрлийн хурдаар ѳнгѳрсѳн аз жаргалтай ѳдѳр.
Тэдний хугацаа бараг л дуусч байгаа.Магадгүй маргааш л бүр мѳсѳн дуусна байх.
Тэхён Женни хоёр ѳнѳѳдѳр сүүлийн удаа л уулзалдах болно.
Тиймээс захиалга ѳгсѳн томхон рестораны зүг Тэхён яаравчлан явна.Замдаа цэцгийн дэлгүүр орон түүнд цагаан сарнайн цэцгийн баглаа боолгон авлаа.
Харин тэр явж байхдаа түүний урьд ѳмнѳ маш ихээр хайрлаж байсан эмэгтэйг харан зогсож байсан байрандаа гацаж орхилоо.
Алис:Тэхён?
Тэр ингэж хэлэн түүнийг тэврэн авхад Тэхён түүнээс жоохон тѳвѳгшѳѳх шиг....
Алис:Ѳмнѳ нь болсон зүйлсийг мартацгаая.Би танай гэрлүү явж байсан юм.Харин чи ѳѳдѳѳс гараад ирлээ.Энэ цэцэг арай надад ѳгѳх гэж байсан юм биш биздээ?
Яг энэ цаг мѳчид Тэхёны зүрх Женни рүү яарна.Гэвч тэр нэг тархи Алисын тѳлѳѳ юу хийж байсанаа сана чи түүнд одоо ч хайртай гэж сануулан ятгана.Гэсэн хэдий ч зүрх сэтгэл хэтэрхий хүчтэй биш гэж үү? Хэн ч юуг ч хайр сэтгэлийг хорьж чадахгүй. Ганцхан тэдний дуусгавар бүхий үгс л зогсооно биз.
Тэхён:Үгүй ээ.
Алис:Юу?? Гэхдээ хамаагүй ээ би түүнээс салсан би чамд л хайртай байсан байна.
Тэхён:Чи надад хэр их хайртай вэ?
Алис:Маш их дэлхийгээс том байх.
Тэхён:Тэгвэл одоо тэр хэмжээгээрээ шанал.
Алис:Юу гэсэн үг юм бэ?
Тэхён:Би хайртай хүнтэй чамаас ѳѳр.
Тэхён Алисийг мѳрлѳн гарлаа.Тэр яаж тийм ичих нүүргүй эмэгтэйд хайртай байсан юм бэ?
Женни:Ямар их хоцоров оо?
Тэхён:Уучлаарай энийг чамд.
Женни:Баярлалаа.
Тэд хоолоо захиалан идэх зуураа бие биерүүгээ хялам хийн харна.
Женни:Чамд зорилго бий юу?
Тэхён:Үгүй ээ би зүгээр л энэ чигээрээ хамтлагийн гишүүдтэйгээ клубд хѳлс авч дуулах болно.
Женни:Хэрвээ чи зорилгогүй бол зорилготой хүмүүсийн бай болох болно.Нэг ёсондоо тэдэнд ашиглуулна.Тиймээс ѳѳрийн гэсэн зорилготой бай!
Тэхён:Харин чамд зорилго бий юу?
Женни:Тиймээ байгаа гэхдээ нууц байлгахыг хүсч байна
Тэд үргэлжлүүлээн хоолоо идсээр дуусгалаа.
Тэхён шилэн цонхоор харан дарс уух эмэгтэйд зориулж үг хэлэхээр шийдлээ
Тэхён:Женн? Чи анзаарсан бол зүрх сэтгэлийн шархтай хүн 100 хоногт хүнд дурлаж болдог юм байна.Чи намайг ѳѳрчилсѳн.Гэвч бид энэ хүрээд дуусч байгаад харамсаж байна.
Женни:Би ч ялгаагүй ээ.
Энэ хугацаанд тэдний зүрх сэтгэл нэгдсэн байжээ.
Яагаад ч юм тэр хоёрын нүднээс нулимс дусалж эхлэнэ.Дассан сэтгэл гэдэг хайр болж хувирна.
Женни:Хэрвээ бид салсан ч санаандгүй байдлаар уулзвал хувь тавилангаар учирсан хүмүүс гэж бодон эргээд аз жаргалтайгаар инээмсэглээд дахин эхлүүлэе. Харин уулзахгүй бол учрах ёсгүй хүмүүс гэж бодон нэг нэгнээ мартацгаах болно гэж хэлж байсныг минь санаж байгаа биздээ.
Түүнийг ингэж хэлэн Тэхёны гаранд ѳѳрийнхѳѳ гарыг хүргэхэд Тэхён цонхоор ширтсээр л...
Женни нулимсаа шувтарчихаад сарнай цэцгийн баглааг ширээн дээрээс аван ресторанаас гарав.
Харин Тэхён дахиад л шархалсаар тэнд үлдэв.
Тэд анхнаасаа л хэцүү тоглоомоор тоглосон.Сүүлд нь ийм зүйл болохоо мэдсээр байж тоглоомыг эхлүүлсэн.
Харин одоо тэд харамсаж байгаа болов уу? эсвэл баярлаж байгаа болов уу?
YOU ARE READING
Mystery Of Love /Complete/
FanfictionХэрвээ та Taennie шипийг дэмждэггүй бол үүнийг битгий унш!