Өнгөрсөнд
"Кёнсүү, хүлээж байгаарай. Би одоохон" хэмээн Кай цонхоороо хашгирч, харин цонхны дор зогсох том нүдний шилтэй жижигхэн биетэй Кёнсүү дуугүй л толгой дохив.
Удалгүй Кай гэрийнхээ хаалгаар гүйн гарч ирэхэд аманд нь алимны чанамалтай талх зуулттай байх ажээ. Тэрээр өөрийг нь хүлээн зогсох найзруугаа гараа даллах тэрхэн агшинд Кёнсүү үргэлж хүзүүндээ зүүж явдаг хуучин хальстай камераараа зургийг нь дарж орхив.
Кай инээсээр түүний дэргэд ирээд мөрөөр нь тэврэн халзан толгойг нь бараг өвтгөх шахам илэхэд Кёнсүү түүнийг өөрөөсөө түлхэнэ.
- Золиг минь, зураг авахаа боль гэж хэлсэн биз дээ?
- Зүгээр л... надаас өөр хүн харахгүй юм чинь асуудалгүй биз дээ?
- Тэгсэн ч гэсэн. Ингэхэд өнөөдөр чи бид хоёр өөр ангид хувиарлагдвал яах вэ? бага сургуульд амар байсан юм сан. Одоо дунд сургууль гэхээр нэг л аймар юм. Хүүхдүүд нэг нэгнээ дээрэлхдэг гэсэн.
- Надад хамаагүй ээ.
- Хамаатай. Хүүхдүүд чамайг дээрэлхвэл би хамгаалах хэрэгтэй болно. Гэтэл би тэр хүүхдүүдийг зодож чадахгүй бол яах юм?
- Би хүнд дээрэлхүүлэхгүй л бол болоо биз дээ?
- Тийм дээ. Явцгаая
Хоёр хүү зам даган гүйлдэж эхлэв. Жаахан томдсон дунд сургуулийн сурагчийн дүрэмт хувцас, анх удаа үүрч үзэх хар өнгийн мөрөвчтэй цүнх, танил бус шинэ сургууль.
13 нас хүртлээ тэд үргэлж хамт байдаг байлаа.
Төрсөн, үгүй бол ухаан орсон цагаасаа нэг гудамжинд амьдарч, нэг цэцэрлэгт явж, нэг бага сургуулийн нэг ангид хамтдаа суралцаж, харин энэ өдөр тэд дунд сургуулийн сурагч болж байлаа.
Хүүхэд ч биш, том хүн ч биш. Шилжилтийн нас. Хамгийн сайхан, бас хамгийн муухай нас.
Одоо үе
Сургуулийн хоолны газарт олон хүүхдүүд шуугилдана. Зарим ширээнд хөвгүүд сагсны бөмбөгөөр хоорондоо харилцан тоглож, өөр нэг ширээнд охид нүүрээ будацгаана. Холгүйхэн ширээнд хэдэн хүүхэд хичээл хийх бол хажуу талд нь тэднийг ээрч хоргоох хэсэг бүлэг танхайчуул суужээ.
Кёнсүү цонхны дэргэд байх үргэлжилсэн урт ширээний өнцөгт чихэвч зүүн суугаад хоолоо тайван идэх гэж хичээх ч хажууханд нь суух хэдэн хөвгүүд хоорондоо ноцолдоод түүний ширээг хөдөлгөж, шөлийг нь аяганаас нь цалгиулаад болсонгүй.

KAMU SEDANG MEMBACA
BOY THAT I HATE (Дууссан)
RomansaЧи намайг хэзээ ч үзэн ядаж чадахгүй ээ... Учир нь энэ бидний үүрд болохоор