Хурим дээр болсон азгүйтэл
Шиүмин Каи 2 Таог чирсээр шатан дээр суулган эвтэйхэн шиг хана налуулан суулгачих нь тэр. 4 лээ тэр газраас гарахад яг эгзэгтэй үеийг олж гарсан байв... өнөөх бэлэг задлах ёстой залуу эксогийхны бэлэгтэй хайрцагыг барьчихсан хурим болж байгаа тамхимыг чиглэн алхаж байлаа.
Каи нөгөө 3 луугаа харан нүдээ эрмэхэд өнөөх 3 нь түүнд амжилт хүсэж удсан ч үгүй Каи хамаг хүчээрээ өнөөх залууг чиглэн гүйсээр залууг газар унагаачих нь тэр.
Залууг унав уу үгүй юу нөгөө 3 нь гүйж очин шалаар тарсан бэлгэн дундаас өөрсдийнхөө бэлгийг олж аван харсан зүг рүүгээ хурдалж өнөөх залуу чангаар ХУЛГАЙЧ НАР БАРИАД АВААРАЙ гэж орилоход биеэрхүү 4-5 залуус тэдний араас хөөж хүдэр том биетэй залуусийг харсан Каи нөгөө 3-ынхаа араас гүйнэ...
Сэхүн Лухан Шиүмин 3 харсан зүг рүүгээ гүйсээр эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнд орж ирэхэд ашгүй дотор хүн байсангүй, удсан ч үгүй өнөөх том биетэй хамгаалагч залуус орж ирэхэд Шиүмин бэлгээ цээжиндээ барихад өнөөх залуус бүгд Шиүмин лүү алхаж эхлэхэд Лухан Сэхүн 2 Шиүминийг хамгаалан урдуур нь ороход нэг залуу нь Луханыг заамдаж аваад Сэхүн Луханыг араас нь татаж Сэхүн болон хамгаалагч залуу 2-ын дунд Лухан нааш цааш болсоор ямар нэгэн юм урагдах шиг болж нэг харсан Луханы цамцны цээж хэсэг хамгаалагч залуугийн гарт байх нь тэр, өнөөх хамгаалагч залуус илүү олуулаа нэгэн зэрэг залуус руу дайран хэдхэн секундийн хооронд Сэхүн, Лухан болон Шиүминийг болгоод өгөх нь тэр гэсэн ч хамгаалагч залуус бэлгээ авч чадсангүй учир нь манай буузхан ах бэлгээ аль хэдийнээ нуугаад амжсан байв... Каи-н тухай дотогш орохоос айн ариун цэврийн өрөөний гадна зогсож байтал өнөөх залуус гарч ирээд Каи руу харснаа
Залуу1: энэ залуу эхлэлийг тавьсан шдээ
Каи: надаас хол байгаарай би хар бүстэй шүү
Залуу2: хаха хурдхан найз нар луугаа ордоо хар залуу минь
Каи: -.-
Каи дотогш ороход залуус яг л дайнд орсон мэт Луханий цагаахан цээж ариун цэврийн өрөөг гэрэлтүүлж, Сэхүн хэрэмнийхээ урагдсан ханцуйг байн байн дээшлүүлж харин буузхан ахын хувцас оёдлоороо олон хэсэг болж урагдаж хэн ч харсан салса бүжиглэхнүү гэж хархаар байлаа...
Каи: бэлэг хаана байна
Шиүмин: ариун цэврийн өрөөний цонхоор шидчихсэн