За Нам Минхи тайван байдаг юм шүү хамгийн гол нь тайван бай Нам Минхи үгүй ээ Пак Минхи
Хүний нойр хулжаачаад өөрөө ичихгүй нам унтаж байгааг нь сонсоход уур ч хүрэх шиг ... бүр ичихгүй надтай наалдаад байгаа нь таалагдахгүй байна
Зүв зүгээр унтаж байсан хүн сэрээж хаячаад арай ч дээ Пак ЧанЁол
Харанхуй босож тэмтчин байхад хаалганы хажууд зэсэн данхтай ус болон зэсэн аяга байв, тэмтэрч үзэхэд л 2 аяга давхарлаж тавьсан байсан болхоор юмыг яаж мэдхэв гэж бодоод нэгийг нь аваад орлуугаа мөлхөж байтал ЧанЁол гэнэт сонин дуу чимээ гаргаж Минхи Минхи гэж бараг орилож эхлэх нь тэр ... бодвол хар дараад байгаа байх л даа, эмээ өвөөг сэрээх вий гэж санаа зовсондоо гартаа бариж байсан зэсэн аягаараа духан дундуур нь хусаад автал арагшаагаа яг дэрэн дээрээ унаад өгөхөөр нь санаа зовсондоо ойртож хамарных нь доор гараа тавиад амьсгалаж байгаа эсэхийг нь шалгахад ашгүй амьсгалаж байлаа ... Духанд нь гараа хүргэхэд нэг тал нь халуу дүүгэж өглөө гэхэд болдруу ургахаар санагдаж яаж нэг талийг нь болдруутай явуулах билээ гэж бодоод нөгөө талын нь ч гэсэн нөгөө зэсэн аягаараа цохиод аягаа хажуудаа гартаа ойрхон тавиад ЧанЁолын хажуугаар орон хэвтэхэд ЧанЁол их л таатай нь аргагүй унтаж байв, ингэж тайван унтаж байхыг нь өмнө нь харж байгаагүй юм байна, оройдоо нэг сайхан аягаар цохиж унтаж байвал тайван унтаж чадахнээ
—–
Энэ үед ЧанДул өвгөн нойр нь хулжин хашаан дах хиймэл горхины хажуугаар алхаж байтал ЧанЁолын бүдүүн баргил хоолой Минхи гэж чангаар хашигчиж эхлэх нь тэр ...
Энэ чимээг сонссон ЧанДул өвгөний нүүрэнд инээмсэглэл тодорч 2 гараа ардаа аван
ЧанДул: залуу хүмүүс ч баллах юм аа гэж уулга алдан өрөөндөө орж ирэн эмгэнийхээ хажуугаар орж хэвтээд
ЧанДул: хөгшөөн маргаашнаас ер нь торго захиалж өлгий хийгэвэл ямар вэ?
СанСёл: яах гэж ?
ЧанДул: үгүй ээ яахав дээ, удахгүй гучаа үзэх шинжтэй
СанСёл: за за би өөрөө мэдээд зохицуулчье, гэрлээ унтраа маргааш кимчи дарна эртхэн унтахгүй бол болохгүй
—–
Миний талаас
Ийм газар унтах ч арга, ЧанЁолын талын хөгшчүүлээс айсандаа эртлэн босож ханбугаа өмсөөд өрөөнд байсан зэсэн данхтай ус, аягыг хураах санаатай орны хажууд байсан аягыг хартал юу ч үгүй хонхойцон байхыг хараад ЧанЁол руу хархад дух нь улайж овоогоод сонин харагдаж байсан ч би 2 талаас нь цохисон учраас бас арай танагтай харагдаж байлаа ...