15-р хэсэг

1.7K 148 10
                                    

ЧанЁолийн талаас

Хэдий фенүүд мэдэж асуудал үүсэж байсан ч хамгийн их санаа зовоож байгаа зүйл бол Минхи байлаа... 14 цаг аль хэдийнээ өнгөрсөн ч тэр ирсэнгүй утас нь ч холбогдохгүй

Бэлтгэл хийх гэсэн ч анхаарал төвлөрөхгүй муу дээрээ муу бүжиглэж Каид загнуулж байлаа

ЧанЁол: залуусаа уучлаарай би өнөөдөр бэлтгэл хийж чадахгүй бололтой

Кёнсүү: бие чинь муу байгаа юм уу?

ЧанЁол: Минхигийн утас холбогдохгүй байна

Сухо: тэгүүл харьчхаад ирдээ гэхдээ гарах гэж бөөн юм болно доо гадаа фенүүд битүү чамайг гаргах нь юу л болдоо

ЧанЁол: зүгээр дээ би аргалаад л гарна

Бэлтгэлийн өрөөнөөс гарч нэг давхарт ирэхэд гадаа үнэхээр асуудалтай харагдаж байлаа, яаж гарах аргаа олохгүй зогсож байтал утас дугарч дугаарыг нь хараад шууд л хариу өгөхөд

__: их сандарсан бололтой, Минхид санаа зовох хэрэггүй

ЧанЁол: та Минхиг аваад явчихсан юм уу?

ЧанДул: тэгэлгүй яахав, ургацын баяр болох гэж байна

Чи урьд нь бид нартай ургацын баяр тэмдэглэж байгаагүй биздээ, эхнэр чинь энд байхад чи ирэхгүй байхыг чинь харнаа гэж хэлээд утсаа салгачихлаа

Сандарч байсан сандрал алга болж аль хэдийнээ нүүрэнд минь инээмсэглэл тодроод ирэх нь тэр. Тэрхэн зуур олон юм бодогдож Минхиг алдчихлаа л гэж бодсонг минь яанаа

Гар утсаа халаасандаа хийлгүйгээр Сухо ах руу залгаж Минхи дээр очих болсоноо хэлэхэд Сухо ах 7 хоног бэлтгэл хийхгүй гэртээ амарч ургацын баяр тэмдэглэж болно гэж хэлэхэд нь баярласандаа хамгийн ойрын дэлгүүрээс бялуу аван такси барин өвөөгийн гэр лүү хөдөллөө...

Явсаар гадаа харанхуй болж байхад өвөөгийн гэрт ирэхэд бүх настангууд сууцгаачихсан инээлдэж байхад нь хаалга саван дотор орон

ЧанЁол: Минхи хаана байна

ЧанДул: *чанга инээх* залуу хосууд ийм хөөрхөн бие биенийгээ санаад ингээд л гүйгээд ирж байгаам даа

Би чинь анх СанСёлтайгаа учраад үүлэн дээгүүр л хөвдөг байлаа шдээ. ЧанЁолыг харсан өөрийнхөө залуу үеийг харсан юм шиг санагдчихлаа, тэр чих бол яг намайг дуурайцан байгаанмаа

Do you love me ❣️ [Complete]Where stories live. Discover now