Шилтгээнд ойртох тусам зүрх савлан буцаад явхыг хүссэн ч одоо оройтсон чи чадна Сүжоноо... Зэвэрч хуучирсан төмөр хашааны хаалгыг татахад хаалга чархиран дуугарч хүйтэн салхи сэвэлзэх нь биеийг минь улам арзайлгах шиг....
Хашаан дотор үхэж хорчийсон цэцэгс модод хог новш хөглөрч, салхинд газарт хөглөрсөн хатсан навч цэцэгсийн хог хийсэх нь нэг л жихүүцэс хүргэм... шилтгээний хаалгыг салгалсан гараараа арай ядан татахад ямар ч асуудалгүй нээгдэж яг л бодож байсан шиг тоос шороо аалзны тор дүүрсэн хуучин байшин байх нь тэр... дотор орон алхаж байтал хаалга хүчтэй хаагдахад тоос шороо нь бужигнан хоолой хорсгож орхилоо. Урт харанхуй кордиороор алхах тоолонд модон шал чархирах чимээнээс өөр зүйл энэ шилтгээн сонсогдсонгүй. Би болгоомжлон зөөлөн зөөлөн гишгэлсээр том өрөөнд орж ирэхэд ил зуух, зуухны дээр 12 сайхан залуучуудын зураг байх нь тэр... үгээр хэлшгүй царайлаг залуус бүгд шаргал өнгийн мөрдөстэй улаан хилэн хүрэмнүүд өмсчихсөн, зарим нэг нь хоорондоо дэндүү адилхан харагдаж байлаа. Тэр дундаас нүдэнд минь нэг нь илүү тусах нь тэр... зөөлөн харц, инээмсэглэл, хацрын хонхорхой... нэг л нүдэнд дулаанхан.
Өрөөг сайтар ажиглавал тоосонд дарагдсан тавилганууд ямар нэгэн зүйлээр сийчсэн гэлтэй нилээн урт хоолны ширээ, тэрэнд дээр нарийн хийцтэй тавагнууд мөнгөлөг сэрээ халбаганууд өрж тавьсан ч удаан хэрэглээгүйгээс болж тоосонд дарагдчихсан байлаа... ил зуух руу ойртоход жаазтай зурагнууд өрөөстэй байх боловч тэнд нэг л эмэгтэйн зураг бас бөөрөнхий төмөр хэрнээ нарийн аргаар хийсэн сав байх нь тэр... би түүнийг аван дээр нь тогтсон тоосгыг ханцуйгаараа арчин нээж үзтэл эгшигт хайрцаг байлаа. зөөлөн ая эгшиглэж эхлэхэд гадаа хүчтэй салхи салхилан ямар нэгэн араатан архирах шиг болоход нь айсандаа эгшигт хайрцагыг газар унагасан ч эгшигт хайрцаг эгшиглэсээр байх нь тэр... гадаа хүчтэй салхи салхилах бүрт төмөр хашаанаас сонин чимээ гарч биеийг минь айдас бүрхэн авах ч газарт унасан эгшигт хайрцагыг аван түүнийг хаахад гадаа салхилаж байсан салхи зогсож гадаа анир чимээгүй дахин ноёлох нь тэр... би эгшигт хайрцагыг цүнхэндээ хийн шатаар дээш гарахад, дээд давхарт яг 12 хаалга 6*6 өөд өөдөөсөө байрлах бай нарийн кордиороор зааглагдаж кордиорын эцэст хаалгагүй нэг өрөө байх боловч тэр өрөө гэрэлтэй байсан миний анхаарал бас айдасыг минь хүргэж байсан ч сонирхол минь хөдлөн нарийхан кордиороор алхсаар хаалгагүй өрөө рүү ороход цонхны наана жижигхэн модон ширээн түүний наана хуучирч муудсан түшлэгтэй хэрнээ хөдөлдөг сандал, нямбайлан хураасан ор байх нь тэр... харваас энд эмэгтэй хүн амьдарч байсан нь тодорхой байлаа хамгийн гол нь өрөөг юу гэрэлтүүлээд байгааг нэг л ойлгосонгүй. Намайг дээш гарч ирэхэд л өрөөнөөс гэрэл гарч байсан гэтэл одоо энэ өрөө тас харанхуй ганцхан сарны гэрэл нь энэ өрөөнд тусаж байна... орны хажуу талд нэг жижигхэн шургуулгатай ширээ байх ба би түүний хамгийн доод талын нүдийг татаж үзтэл дотор нь ном байх нь тэр... хар өнгийн хавтастай гадуураа мөнгөлөг төмөр тоноглолтой бас түгжээтэй гэхдээ энгийн нэг түгжээ биш байна их л нарийн аргаар хийсэн харагдаж байлаа. тэр номыг ч гэсэн цүнхэндээ хийн, өрөөг нэг гүйлгэж харчхаад доош бууж байтал хэн нэгэн араас хараад байх шиг санагдан байн байн арагшаа харан арай ядан тэр шилтгээнээс гаран гэрийнхээ зүг рүү алхаж байхад өөрийн эрхгүй өнөөх эгшигт хайрцагнаас гарч байсан ая аманд аялагдаад байлаа хэтэрхий уянгалаг байсан болохоор тэр... дахиад л өнөөх мэдрэмж хэн нэгэн араас хараад бас дагаад байх шиг санагдаж эргэж хархад хэн ч байхгүй тэр сонин мэдрэмж...