Лэе: суугаач
Би: *суух*
Лэе: Сүжоноо гайхах хэрэггүй дээ
Би: хэн гайхсан юм
Лэе: *инээмсэглэх* за тэгэхээр
Би сандал татан суухад тэнд байсан залуус миний үйлдэл болгоныг анхааралтай харж байх нь тэр...
Би: эмэгтэй хүн анх удаа харж байгаанмуу?
Лэе над руу инээмсэглэхэд тэрний хацарт нь гүн хонхойрхой үүсэн нэг л дулаан мэдрэмж төрхөд ширээнд сууж байсан залуус надад өөрсдийгөө танилцуулах нь тэр...
Эхэндээ тэд надаас санаа зовоод дугарч өгөхгүй байсан ч удалгүй тэд бүгд дуу шуу орцгоож муудалцах нэг нь муудалцаж тэр эзэнгүй хоосон харшид хүнд амьдардаг болохыг баталж өгсөн юм... одоо хүртэл би энэ бүх зүйлд итгэж чадахгүй байсан юм өөрийгөө зүүдэлж байгаасай ч хүссэн юм
Лэе: за тэгэхээр нар жаргахаар хөдөлцгөөё
Би: хаашаа?
Лэе: номны ихрийн байгаа газар луу... *инээмсэглэх*
Нар жаргаж бид номны байгаа газар луу хөдөлцгөөсөн юм... нар жаргасан тул Лэеээс бусад нь чоно болон хувирч бид шигүү ойг туулан удалгүй хадан хавцал дундуур шөнөжингөө алхасний эцэст агууд түүдэг гал асаан амарцгаан Лэе намайг дааруулахгүй гэсэндээ хэн нь мэдэгдэхгүй чононууд дунд хэвтүүлсэн юм... чоно бол өөрөөсөө дулааныг ялгаруулдаг амьтан учраас би тэр шөнөдөө даарсангүй бид хэвтээд цаг ч болоогүй байхад гэгээ орон үүр цайх эхлэхтэй зэрэгцэн хэвтэж байсан бүх чононуудаас гэрэл цацран өнөөх үс ноосондоо баригдсан чононууд итгэхийн аргагүйгээр өөрчлөгдсөн юм... биеэнд ургасан үс ноос нь зулгаран тэрний цаанаас дөнгөж төрсөн амьных шиг улаан нялзрай арьс гарч ирэн удалгүй хуруу хөлөнд ургасан урт хар хумснууд унаж яг тэндээс эхлэн өөрслөгдсөөр тэд бүгд үгээр хэлэмгүй царайлаг залуус болон хувирсан юм... гайхалтай
Энэ яваа насандаа ийм зүйл харна гэж төсөөлсөнгүй... тэд үнэхээр юу юм бол? Тэдний үнэн төрх нь хүн юм болов уу? Чоно юм болов уу?
Тэднийг хувирч дуустал би яг байрандаа зогсон тэднийг харан зогстол Лэе надад хүрэн
Лэе: айсан уу?
Би: айсан гэхээсээ илүү гайхширлаа
Лэе: *инээмсэглэх* цаашаа явцгаах уу? Туулах зам нилээн байна *гараа сунгах*