2-р хэсэг

758 113 4
                                    

Түүнийг хараад гайхаж цочирдсондоо яг байрандаа зогсож байтал тэр урд минь ирж зогсоод бөхийн гарыг минь үнсээд өдөөс минь инээмсэглэн

__: дээш гарцгаая, чамд харуулах юм байна

Бид хамтдаа шатаар дээш гаран өөд өөдөөсөө байрлах өрөөнүүдийн хамгийн наад талын хаалгыг татан ороход харанхуй татсан өрөөнд ганцхан ор байх ба түүн дээр нэгэн залуу хэвтэж байх нь тэр... түүнийг хархад тэр дуг нойрондоо дугжран хэвтэж байлаа... түүний царайнд өө сэв гээд байх зүйл алга яг л зураг шиг төгс төгөлдөр нэгэн байв...

__: удахгүй чи гайхамшигийг харах болно

Наран жаргах болж шаргал өнгө хорвоо ертөнтөцийг бүрхээд авсан мэт бүх зүйл шаргал өнгөөр хучигдсан байлаа... нар бага багаар доошилсоор шаргал өнгө газарт шингэх шиг уусан алга болоход орон дээр хэвтэх тэр залуу сэргэж байгаа бололтой биеээ хөдөлгөж эхлэхэд бусад өрөөнөөс ч гэсэн чимээ гарч эхлэх нь тэр... удалгүй залуугийн арьс зулгаран дотроос нь арзайсан үс гарч ирэн өнөөх өө сэвгүй зураг шиг залуу хормын дотор л араатан болчихлоо би айсандаа хаалгаар гаран шатаар доош гүйхэд нүдэнд минь зөвхөн гарах хаалга л харагдаж байлаа аймшигтай юм гайхамшиг харна гэж бодон сууж байдаг... юуных нь гайхамшиг харин ч аймшиг, араатан сайхан залуугийн баг зүүсэн араатан, үгүй ээ араатнууд юм байна

Арай хийн хаалгыг нээн тэр араатнуудын оромжноос гаран ойгоор гүйж байтал ямар нэгэн зүйл нөмрөгнөөс минь татах шиг болоход айсандаа эргэж харах ч зүрх зориг байсангүй... шууд нөмрөгөө хүчтэй татан цааш гүйсэн ч тэдний нэг намайг гүйцэн урд минь гараад ирэх нь тэр би арагшаагаа ухарсан ч тэд аль хэдийнээ намайг хүрээлчиж... нум сумаа бэлдэн харвах гэсэн ч гар минь чичигнэж байлаа...

Гэтэл модон дотроос алтан шаргал өнгийн мөрдөстэй улаан өнгийн хүрэмтэй өнөөх залуу гарч ирэн

__: чи их зоригтой юм Сүжоноо... намайг Зиан Ишин гэдэг *инээмсэглэх*

Тэр над руу дөхөж ирэн нүүрэндээ инээмсэглэл тодруулан

Би: гэхдээ яагаад заавал би гэж?

Ишин: чи өөрөө намайг сонгож, чи өөрөө тэр эгшигт хайрцагыг нээсэн шүүдээ

Удалгүй ойн дундаас олон хүмүүс нэрийг минь дуудах нь сонсогдож эхлэхэд Ишин гараа сунган өдөөс минь харан инээмсэглэн

Ишин: бидэнд туслаач

Би түүний гар руу нэг харан ой дундаас нэрийг минь дуудах тэр зүг рүү нэг харан хэсэг бодож байгаад Ишиний гаран дээр гараа тавихад тэр гарыг минь атгахад

Ψ←Ψ←Ψ Castle Ψ→Ψ→Ψ [Complete]Where stories live. Discover now