4-р хэсэг

626 96 3
                                    

Миний талаас

Ямар ч нүдэнд торох зүйлгүй цав цагаан газар ганцаараа зогсох боловч чихэнд бяцхан Сүжоны аялах дуу сонсогдсоор л... хашаа ч харсан цав цагаан тал

Өдөөс минь хурц гэрэл тусан нүд гялбаж би гараараа тэр гэрлийг хаах гэж оролдож байтал хэн нэгэн урд минь ирэх шиг болоход би гараа доош буулгахад өнөөх ил зуухан дээр байсан зурган дээр байсан бүсгүй зогсож байх нь тэр... үнэхээр үзэсгэлэнтэй бүсгүй юм яг л сахиусан тэнгэр шиг

__: Сүжон гартаа барьсан сарнайгаа тавь

Би: яагаад

__: тэгэхгүй бол чи яг над шиг үхнэ... тэдний төлөө юу ч хийж чадалгүй тэднийг орхино

Би: та хэн бэ?

__: *инээмсэглэх* би юу? Тэднийг ийм байдалд хүргэсэн тэнэг бүсгүй байгаа юм... чи намайг 3 тоолж дуусахад гартаа барьсан сарнайгаа хаях хэрэгтэй шүү чи л сарнайг хаячихвал эндээс гарч чадна тэрнээс биш хэн ч чамайг энэ газраас гаргаж чадахгүй... ойлгосон уу?

Би: *толгой дохих*

__: ухаантай охин...

1...

2...

3...

Түүнийг тоолж эхлэхэд нь би нүдээ анин өөрийнхөө гарыг хөдөлгөх гэж оролдож тоолж дуусахад нь сарнайг тавьчихлаа...

***

Зөөлөн салхи сэвэлзэж байна би чадсан бололтой... ямар нэгэн зүйлд боогдчихсон юм шиг мэдрэмж аль хэдийнээ алга болж зөөлөн салхины сэрүүхэн бас навчис шаржигнах дуулдаж байна би үхээгүй бололтой...

Лэеийн талаас

Сүжоны барьсан сарнайг харан юу хийх тухайгаа бодож байтал Сүжон гараа бага багаар хөдөлгөж байснаа удалгүй гартаа барьсан сарнайгаа тавихад тэднийг бүрхэж байсан бүрхүүл алга болон Лухан Сүжон 2 усанд удаан байж байгаад гарч ирсэн хүмүүс шиг ханилгасаар газарт унах нь тэр... би тэдэн дээр очиход Лухан над руу харан

Лухан: би яагаад хувирахгүй байгаа юм бол?

Би: мэдэхгүй би ч гайхаж байна гэж хэлэн дотуур нимгэн цамцаа уран Сүжоны гарыг нь боон, гар дээрээ өргөн бидний байрлаж байгаа газар луу очиж хэдэн чононууд дунд хэвтүүлэн өөрийнхөө гадуур хувцасыг нөмрүүлэн түүнийг харан суутал

Лухан: юу болоод байнаа би хувирахгүй байна... миний хараал тайлагдчихсан гэж үү

Лэе: би ч гэсэн ойлгохгүй байна

Ψ←Ψ←Ψ Castle Ψ→Ψ→Ψ [Complete]Where stories live. Discover now