Fifteen

1.3K 127 0
                                    

Жонгүгийн талаас
Энэ ажиллагаа амжилттай бүтнэ л гэж найдахаас. Би маш олон бие хамгаалагчидтайгаа хамт Жинёныг аврахаар явж байна. Миний гэх 10 аад хар машин дотор дүүрэн хамгаалагчид сууж бидний урд Жинёны ахын машинууд харин ардаас цагдаа нар дагалдан явлаа.

Бид Жиминий гэрээс холгүйхэн зогсоод төлөвлөсөн ёсоор Жинёны ах 5 хүний хамтаар Жиминий гэр лүү дөхөв.
Flash back
Би: надад нэг санаа байна
Тэрний царай арай зөөлрөн: юу юм?
Би: та эхлээд хэдэн хүн дагуулж Жиминий гэр лүү орно. Тэгээд тэрэнд Захирал Жонгүг явууллаа. Захирлын суудлыг шилжүүлсэн баримт хэмээн хуурамч баримт бичиг үзүүлнэ. Харин би тэр хооронд Жиминий гэр лүү нэвтэрч ороод Жинёныг хайж олно. Олсны дараа цагдаа нарт дохио өгч тэдний гэрийг бүрэн бүслэнэ. Тэгээд л гүйцээ. Түүнтэй би хувийн өмгөөлөгч прокуророороо шүүхдэх болноо.
: тохирлоо.
End of flashback
Одоо Жинёны ахыг ороод 5 минут болсны дараа би гражаар нь дамжин дотогш орох ёстой.
: захирлаа 10 секундын дараа бид орох хэрэгтэй
Би: за

Бид гражных нь урд ирэн: 5..4...3..2..1!! Явцгаая. Бид хяналттай сонор сэрэмжтэй байгаарай.
Гражаар нь уруудан хаалгыг нь эвдэлж ороод шууд зоорийг нь зүглэлээ.
Хүнийг зооринд л нууж таараа.

Бид бараг 10 аад минут зоорийг хайж хонгилын хамгийн төгсгөлийн хэсэгт төмөр хаалга байхыг харлаа. Би хурдхан шиг тийшээ очин хаалгыг эвдэх гэж хичээсэн ч болсонгүй.
Новш!!! Энэ төмөр зузаан хаалгыг түлхүүрээр л онгойлгох боломжтой.
: захирлаа би нэг оролдоод үзье
Би: тэгдээ
: үсний хавчаар байхгүй биз!
Би: юмыг яаж мэдэхэв гээд төмөр утас авчирсан
: тийм бол бүр сайн
Би түүнд үсний хавчаар өгөхөд тэр нэлээн удаан ноцолдсоны эцэст хаалгыг онгойлгож чадлаа.
Бид яг дотогш орох гэтэл хамгаалагчидын дуу сонсогдов.
Тэд: эзэн энэ эмэгтэйг аваад ир гэсэн
: гэрээгээр солих юм гэсээн
;: мм

Өөө тиймштээ яах аргагүй Жимин Жинёныг аваад ир гэж л таарна.
Би: би Жинёныг аваад явлаа. Та нар зохицуулчих
//: бидэнд найдаж болноо
Би дотогш ортол Жинён сандал дээр хүлээстэй байх бөгөөд ухаан алдаж толгойноос нь цус урссан байлаа.
Би Жинёныг хоёр гар дээрээ өргөн тэндээс гарахад манай хүмүүс аль хэдийн хоёр хамгаалагчийг ухаан алдуулсан байв.
Би цагдаа нарт дохио өглөө. Тэгээд орж ирсэн газраараа буцан гарч хамгийн ойр харагдсан машин дээрээ очин Жинёныг хэвтүүлээд ах руу нь залган: юу болж байна
: Жиминийг барьчихсан. Жинёныг гаргасан уу
Би: тийм ээ гэхдээ тэр ухаан алдчихсан толгойноос нь цус урсаад байна
: би энэ муу новшийг алах болно
Би: та наадуулаа зохицуулчих би эмнэлэг явлаа.
: тэг дээ

Тэрнийг эмнэлэгт хүргэж өгтөл өөдөөс сувилагч нар тосон авлаа.
Удалгүй эмч гарч ирэн түүний биеийг үзээд: хөнгөн толгойны бэртэл байна. 7 хоног эмнэлэгт хэвтээд гарчих байх
Би: хэзээ сэргэх вээ
: толгойг нь боочихсон нэг их удахгүй ээ

Би Жинёныг сэртэл хажууд нь хүлээж байгаад унтчихаж.

Мөрөн дээр нэг хүн товшоод байхаар нь хартал Жинён сэрчихсэн нэлээн айдастай нүдээр харлаа.
Би: яасан бэ Жинён аа сэрчихсэн үү намайг таньж байна уу
: тийм ээ гэхдээ чи арай компаниа
Би: үгүй ээ тэгээгүй чиний ах Жон Хусог ирж бидэнд тусласан.
Тэр бүр их сандарч: ах мэдчихсэн юм уу
Би: тийм ээ хэлэхээс өөр арга байгаагүй
Жинён нэг юм хэлэх гэж байхад гаднаас хаалга хэн нэгэн хүчтэй савж орж ирээд: ЖОН ЖИНЁН!!!!??

Secret loveWhere stories live. Discover now