--------------------
Жинён саяхан сонссон зүйлдээ өөрийн мэдэлгүй нулимс нь цийлгэнэлээ. Гэхдээ яагаад?? Тэр ч бас Жонгүгт сэтгэлтэй болчихсон хэрэг үү??---------------------
Ажлынхаа өрөөг цэгцэлчихээд хурдхан шиг Жонгүгийн өрөөг зүглэхэд нэг улаан даашинзтай эмэгтэй орж харагдав.
Би дараа нь оръё гэж бодоод үүдэнд нь суугаад хэсэг хүлээлээ.
Хөлөөрөө тоглон Жонгүгийг намайг халах болов уу бас л шийтгэх болов хэмээн бодон сууж байтал хаалга онгойв. Хаалга онгойх төдийд өөрийн эрхгүй инээмсэглэн Жонгүгт загнуулах гэж байгаа ч гэсэн догдлоод байлаа.
Ойрын үед миний хэзээ ч мэдэрч байгаагүй тэр мэдрэмжүүд намайг бүрхчихсэн. Сандраад л.. Ичээд л...
Жон Жинён чи хэзээ ийм байлаа??
Дотроо баахан юм бодоод инээн дээш өндийхөд өнөөх хатагтай гарахдаа хэлсэн хамгийн сүүлчийн үгийг сонсоод миний бие бүхэлдээ царцчихлаа.
ХАЙРАА????! тэр сая Жонгүгийг хайраа гэчхэв үү!! Жон Жонгүг гэх хүн найз бүсгүйтэй байжээ?? Тэгсэн хэрнээ яагаад намайг??
Анхнаасаа л хүйтэн хөндийн байсан тэр чигээрээ л байхгүй хүнийг догдлуулчхаад одоо яаж ингэж??
Хариугүй нулимс урсах гээд байсан болохоор өрөө рүүгээ буцлаа.Өдөржингөө ширээгээ дэрлэн хэвтэж тайлан өгөх ёстой цагаа ч умартан зүгээр л нүдээ аниад бодолд дарагдсан юм.
Үнэхээр энэ бүхний дараа Жон Жонгүг гэх залуу найз бүсгүйтэй байсан байж. Тиймээ ахыг хамт Итали явъя гэхэд нь л дагаад явах ёстой байсан юм.
Нэгэнт л ийм болсноос хойш надад энд хорогдоод байх шалтгаан байхгүй бололтой.Ширээнээсээ босон цаас аваад бичиж эхлэлээ.
Жонгүгийн талаас
Би өрөөндөө дахин нэг удаа бүгдийг тунгаалаа.
Тиймээ тэр өдөр Сона хар тамхинд мансуурсан ч бай үгүй ч бай надад гэртээ байна гэж хэлж байсан. Тэгсэн хэрнээ өөр залуу хаанаас гарч ирэх бил ээ??
Энэ бас л намайг хуурах нэг гэнэн тэнэг шалтгаан нь биз!!
Магадгүй би нэгэн цагт түүнд хайртай байсны хувьд бага зэрэг сандарсан ч Жинёныг харах болгонд догдолдог шиг байгаагүй.
Ингэхэд Жинён яагаад тайлан ч авчирч өгөхгүй байгаа юм бол?
Бодож дуусаагүй байхад Жинён гартаа жижигхэн цаас барьсаар орж ирлээ.
Тайлангаа бэлдэж амжаагүй одоо авчирч байгаа юм байхдаа. Гэхдээ тэрний өмнө нь бэлдэж авчирдаг байснаас арай л жижигхэн дугтуй шиг зүйл харагдах юм.
Би: яагаад өдөр орж ир гээд байхад орж ирээгүй юм?
: уучлаарай захирлаа энийг өгөх гэж ирлээ
"Уучлаарай захирлаа" гэнээ?? Тэр хэзээнээс намайг захирлаа гэж дуудахаар болсон юм бол?? Миний санахад тэр нэрийг маань мэддэг болсноос хойш захирлаа гэж бараг л дуудаагүй шүү дээ
Би: чи гэнэт юу болоод захирлаа гээд байгаа юм?
: Аан тийм юм байна. Сүүлийн удаа тэгж дуудъя гэж бодсон юм. Одоо бол өөр юм байнашт. За тэгэхээр сонс Жон Жонгүг!! Би ажлаасаа гарах болохоор өнөөдрийн тайлан энэ тэрийг чинь авчраагүй юм ойлгов уу.
Би: юу чи яахаараа ажлаасаа гардаг юм хэний дураар!??
: чи хэний дураар намайг явуулахгүй гээд байгаа юм? Аан ахад маань намайг харж хандана гээд юу ч бодолгүй хуцчихсан болохоор уу? Эсвэл намайг өөр очих газаргүй гээд өрөвдөөд байгаа юм уу? Намайг сургуулиа төгсөнгүүт л дэлхийн шилдэг компаниуд над руу урилга явуулж эхэлсэн. Тиймээс санаа зоволтгүй. Эндээс гараад л.. Тийз захиалаад л.. Хаана ч очсон өөдөөс минь сайхан зантай захиралтай компаниуд дарааллан угтаж байх болно. Ахад би өөрөө аргалаад хэлчихнэ. Өргөдөл хэрэгтэй бол майЖинён над руу нэг цаас шидчихээд гараад явчихав. Түүний хэлсэн үгэнд толгой эргэн тэр юунаас болж уурласныг гайхлаа.
Шидсэн зүйлийг нь аван харвал дээр нь
ХАЛАГДАХ ӨРГӨДӨЛ гэсэн байв.Ад- Жүён
YOU ARE READING
Secret love
RomanceНийтлэл LB корпорацын захирал Жон Жонгүг албан ёсоор сүй тавьснаа зарлалаа :- хөөх сүйт бүсгүй нь хэн юм бол? :- нэрийг нь Жон Жинён гэдэг гэсэн :- их азтай бүсгүй байна :- сүйт бүсгүй нь компанийнх нь гүйцэтгэх захирал нь гэсэн шт :- хөөх тиймүү...