Усны зөөлөн чимээ намайг энхрийлэн дуудах шиг болоход би нүдээ нээн жаргалтай нэг өдрийг угтав.Гадаа аль хэдийн нар мандаж үд дунд дөхсөн байх аж.Би орондоо нэг сайн суниаж аваад Тэхёныг сэрээх гэтэл ор минь хоосон байлаа.Надаас түрүүлээд босчихсон юм байх гэж бодон гал тогооны өрөө лүү орвол хоолны ширээн дээр дугтуйтай захиа бас жижигхэн хайрцаг харагдав.
Би ч гэнэтийн бэлэг гэсэншүү юм бодоод яаран очиж харвал миний төсөөлөөчгүй тийм зүйл намайг угтах нь тэр.
"Хайрт минь чамтай өнгөрүүлсэн хором мөч бүхэн миний амьдралын хамгийн аз жаргалтай мөчүүд байсан.Энэ амьд яваа цаг хугацаандаа чамтай учирч чамаараа хайрлуулж чинийхээ дэргэд байхдаа би хязгааргүй их хайрыг мэдэрсэн.Тийм ч учраас энэ шийдвэрийг гаргалаа.Би чамгүйгээр энэ хорвоо ертөнцийг төсөөлж чадахгүй.Холоос ч хамаагүй бие биенийгээ хайрлаж бие биенийхээ амьдрах итгэл нь болж амьдарцгаая.Дараа хожмын нэг өдөр эсвэл дараа төрөлдөө ямар ч айдасгүй ямар ч шаналалгүй бие биенийгээ хайрлацгаая.Одоо чи бид хоёр албан ёсных болсон шүү.Намайг уучлаарай Жимин"
Гар минь салаганан хөл тэр чигтээ хүчгүй болчихсон мэт би доошоо уналаа.Гартаа байх хайрцгийг нээвэл дотор талдаа Sunlight гэж цэвэрхэн сийлсэн бөгж харагдав.Хэд хэдэн удаа тэр захиаг гүйлгэж уншаад эцэст нь чангаар цурхиран уйлж эхлэв.Цээжин дотор нэг том хар юм тээглэн гарч өгөхгүй зовоож цохиж балбаж хашгирсан ч байсаар л байх нь хэцүү юм.Би ойлгохыг хүссэн ч чадахгүй нь.
Өчигдөрхөн л энэ хорвоогийн хамгийн аз жаргалтай нэгэн байсан юмсан. Амьдралынхаа хамгийн том аз жаргалыг тэврээд дэлхийг тойрход ч бэлэн байсансан.Түүнийхээ халуу дүүгсэн биеийг тэврээд анхилуун үнэрт нь согтон зөөлөн амьсгалд нь бүүвэйлэгдэн унтсан байхад нүдээ аниад нээхэд энэ бүгд өөрчлөгдөж орчлонд ганцаараа үлдчихжээ.Хэзээ хаана дахин учрахыг мэдэхгүй тийм хүлээлт дунд би хаягдчихлаа.
-_-
"Юу гэнээ? Захирал яасан гэсэн бэ? "
Би Тэхёны гэрээс ирээд шууд л ажил руу очихдоо шинэ мэдээ сонсоод хэлтэсийнхээ ажилтнаас асуув.
"Чамайг эзгүй хойгуур захирал солигдоод хуучин захирал гадаадын төв салбараа хариуцахаар болсон. Тэхён захирал чамайг хэдэн хоногийн амралтаа авсны дараа өдөр нь ирээд бүх бичиг баримт юмнуудаа цэгцлээд салах ёс хийгээд явсан.Мэдээгүй юмуу?"
Тэгхээр бүгдийг эртнээс төлөвлөсөн байж.Намайг орхино гэдгээ аль эртнээс мэдэж байсан байна.Надтай өнгөрүүлсэн тэр өдрүүд нь зүгээр салах ёс байжээ.Би одоо гомдох ёстой юу?....
V P.O.V
Магадгүй одоо Жимин надаас болж уйлж байгаа байх.Эсвэл намайг явсныг мэдээд зүгээр л нэг үхмэл амьтан юу хийхээ мэдэхгүй сууж байгаа байх.
Бодолтойгоо зэрэгцэн би ядам хуруундаа зүүсэн хос бөгжөө харан санаа алдлаа.
Дээд зэрэглэлийн нэгэн тансаг үдэшлэгт би гадаадын хөрөнгө оруулагч нартай уулзан дарс шимэн зогсоно.Энэ хүмүүстэй уулзах их чухал ч гэсэн ийм үед би ганцхан Жиминийг л бодож байна.Яаж байгаа бол гэж бодогдоод нэг минут ч бодохгүй байж чадахгүй нь.Гэхдээ л гаргасан шийдвэртээ үнэнч байх хэрэгтэй.Жиминий төлөө.
Намайг цонхны дэргэд ганцаараа зогсож байхад үл таних дүү залуу ирэн яриа өдөв.
"Ганцаараа юу хийж байгаа юм? Ким захирлаа? "
"Зүгээр л өнөөдөр надад нэг л таалагдахгүй байна явдаг ч юм билүү гэж бодож байлаа"
"Таны тав тухыг алдагдуулсан бол уучлалт хүсье"
"Тэгж ёсорхох хэрэггүйдээ.... "
"Би таныг их хүндэлж явдаг таниас их үлгэр дууриалал авдаг болохоор хүндэтгэхгүй байхын аргагүй.Аав минь таниар жишээ авч намайг дараачийн өв залгамжлагчид бэлдэж байгаа"
"Тийм үү? Ийм үг сонсох таатай байна"
"Намайг Пак Жихүн гэдэг.GT грүппийн өв залгамжлагч"
"Пак захиралын хүү байхнээ.Ийм залуухан байж аавынхаа ажлыг авах гэж байгаа юм уу? "
"Тийм ээ уг нь энэ миний хүсэл биш.Миний мөрөөдөл энэ захиралын суудлаас тэс өөр зүйл.Гэхдээ аавын шаардлагаар л ингээд явж байнадаа"
"Хоёулаа төстэй юмаа.Надад ч бас хүсээгүй зүйлээ албан шаардлагаар хийх үе зөндөө л гарч ирдэг.Үнэхээр залхамаар"
Жихүн гэх тэр залуу дуугүй л толгой дохив.Сая хүртэл би Жиминийг бодон бодон хариулчихлаа.Ийм байж би яаж чамгүйгээр цаашдаа байх юм бэ?....