[20]

576 71 2
                                    

V P.O.V

  Аз жаргалтай өдөр хоногууд минь ээлжилсээр аль хэдийн сар болчихжээ.Энэ л миний бүх л амьдралынхаа туршид хайж байсан тэр их аз жаргал бололтой.Би тийм их хайранд тийм их аз жаргалтай амьдрал дунд өсөөгүй болохоор бурхан надад чамайг минь явуулсан бололтой.

  "Өнөөдөр ажилдаа явмааргүй санагдчихлаа.Чамаас холдоно гэхээр бүр бодход л санаад байна"

  "Болохгүй Тэхёнаа чи бараг сар ажилдаа яваагүй өчигдрөөс л ажлаа хүлээж авч байгаа биздээ? "

  "Жонгүг гэж золиг Жихүнтэй нийлсэн биш ажлаа хаячихаад зугаалаад явчих юмаа.Хэрэггүй нийлүүлдэг байж уу? "

  "Нийлүүлэх санааг чи гаргасан биздээ? Одоо яаая гэхэв "

  "Зааза миний залуу гэрээ сайн хараад хоолоо хийгээд байж байгаарай.Сайхан залуу нь ажилдаа явлаа"

  Би Жиминий уруул дээр үнсэн холдоход тэр надад гомдоллов.

  "Чи хэзээ намайг ажилд минь явуулах юм бэ? Чамайг дагаж амарсаар байтал одоо ажлаасаа хөөгдхөөр болчихсон байх"

   "Би эртхэн ирнээ ханхүү минь"

  Сонсоогүй юм шиг царайлан гарахад араас "Муу зөрүүд" гэх нь сонсогдов.

  -_-

  "Дараа сард Австрали дахь салбарын их дэлгүүрийн нээлтийн үйл ажиллагааны ерөнхий санааг гаргасан байгаа.Та нягталж үзээд засварлах юм байвал хэлээрэй"

  "Ойлголоо би энийг маргааш нягталж үзээд хариуг нь хэлье. Хан нарийн бичгээ гэхдээ энэ харагдаж байгаагүй цэцэг байх чинь? "

  "Аан энийг таны шүтэн бишрэгч гээд нэг хүн өгүүлсэн.Өөрийн биеэр өгөх гэсэн ч амжихгүй гэсэн болохоор таны өрөөнд тавьчихсан юм.Нэр нь өнөөдөр гэсэн "

  "Өнөөдөр гэнээ? Сонин цэцэг байна ямар нэгэн захиа эсвэл бичиг байгаагүй юу? "

  "Аан тийм таньд үг дамжуулсан.Хайрт ахаас нь дүүдээ.Өнөөдөр их онцгой өдөр гэж хэлүүлсэн"

  Ахаас нь гэнээ? Өнөөдөр? Онцгой өдөр? Арай энэ... Энэ Бён Бэкхён?  Би хамаг хурдаараа компаниас гаран гэр лүүгээ яарлаа.Одоо Жиминд ямар нэг аюул учирсан байж магадгүй.Хараал ид гэж Бён Бэкхён тэр л биш шүү!!

JM  P.O.V

  Өдөржингөө хийх юмгүй суусаар тэрэндээ зориулж хоол хийхээр боллоо.Өнөөдөр яагаад ч юм Тэхёныг их санаад байх чинь? Өдөр дандаа хамт байсаар байгаад дасчихсан юм байхдаа? Би хэдэн ногоо аван арилгаж байтал хаалганы хонх дуугарлаа.Тэхён шууд л ороод ирдэг юмсан хэн юм бол?

  "Хэн бэ? "

  "Шуудангийн ажилтан байна.Таньд шуудан ирлээ"

  "Шуудан гэнээ? "

  Би үүдний камерыг шалгавал эвдэрчихсэн бололтой ажиллахгүй байв.

   "Уучлаарай хэнээс ирсэн юм бол? "

  "Ким Тэхён гэдэг хүн явуулсан байна "

  Дэмий санаа зовж байсан өөрийгөө шоолон хаалгаа тайллаа.Гэтэл миний төсөөлөөчгүй хүн зогсож байх нь тэр.

  Бэкхён ёжтой инээмсэглэнэ.

  "Ким Тэхён гэдэг нэрийг сонсоод ийм хурдан тайлчихаж байгаа юм уу? " гээд саравчтай малгайгаа авлаа.

  "Удаан уулзсангүй шүү Пак Жимин "

𝕸𝖞 𝕯𝖆𝖓𝖌𝖊𝖗𝖔𝖚𝖘 𝕷𝖔𝖛𝖊  |COMPLETED|Where stories live. Discover now