V P.O.V
Жихүний гуйлтаар бид хоёр салхинд гаран алхаж байв.Тэр золиг үнэхээр ядаргаатай шүү.Би ямар нохойгоо салхилуулж байгаа бишдээ.Нэг минут зүгээр байхгүй энд тэнд гарч үсэрч цовхчоод байх юм.Хэзээ том болох хүүхэд юм болдоо.
"Ахаа хоёулаа зайрмаг идэх үү? Үнэхээр амттай харагдаж байна"
"Өвлийн хүйтэнд зайрмаг идээд маргааш орноосоо босч чадахгүй юм болох гээ юу? Чамайг өвдвөл би лав асарч чадахгүй шүү"
"Та ямар мэдрэмжгүй юм бэ? Хүн сэтгэл санааг чинь дэмжих гээд амттан санал болгож байхад"
"Үгүй гэсэн бол үгүй"
Би түүнийг орхин урд нь алхаж байтал тэрний бас нэгэн зальтай санаа намайг эргэж очиход хүргэсэн юм.
"Тэхён ахаа надад хайртай юу? "
"Пак Жихүн чамайг хүмүүс харвал буруугаар ойлгох нь байна.Амаа татаач"
"Үгүй шүү таныг зайрмаг авч өгтөл би хүмүүст буруу ойлгуулсаар байна.Убба би зайрмаг идмээр байна аваад өглдөө"
Энэ удаа тэр миний гарнаас зуураад яг жоохон охин шиг эрхлээд унав.Үнэхээр л хүмүүс хачин хараад байна.Ёстой зальтай золиг юмдаа.-_-
Жиминийг тэр танилтай харснаас хойш аль хэдийн долоо хоног өнгөрчээ.Бас Бэкхёныг зайлуулаад одоо л нэг амар тайван болж байх шиг.Гэхдээ би дараа сард Жихүнтэй буцаад Америк явхаар болсон.Энд байгаад байвал Жиминийг харах бүр л хэцүү.
"Аахх ингээд 4хөн хоногийн дараа шинэ жил боллоо.Ямар байнадаа? "
"Миний төрсөн өдөр бодогдохгүй байна уу? Би чамаас том бас үнэтэй бэлэг авна шүү золиг минь.Ганц ахдаа хүссэнийг нь аваад өгөх юм байгаа биздээ? "
"Таныг төрсөн өдрөө яаж тэмдэглэхээс шалтгаална"
"Зүгээр л чамтай хамт ганц зүсэм бялуу хундага дарстай уухад болно биздээ?"
"Ахаа яаж болдог юм бэ? Та дөрвөн жил энэ л маягаараа хөгширсөн биздээ? Одоо арай өөр юм хийхгүй юм уу? "
"Хөгширсөн гэж би одоо ч залуухан халуухан хэвээрээ байгаа шүү.Үхмээр байна уу? "
Жихүн нүдээ эргэлдүүлэн гараа ташаандаа аваад их л нухацтай юм бодож байгаа бололтой сүрхий царайлав.Өөрийгөө их сайхан харагдаж байгаа гэж бодсон юм байхдаа!!
"Болохгүйнээ энэ удаагийн төрсөн өдрийг чинь би бүхэлдээ хариуцах болохоор та зүгээр сайхан хувцас бэлдээд бас энэ аймшгийн царайгаа янзлаад хүлээж бай ойлгосон уу? "
Тэр нэг амьсгаагаар хэлээд миний хариуг сонсолгүй цаашаа яваөд өгөв.Золиг чинь юу гэнэ вэ? Аймшгийн царай гэсэн үү? Бурхан шиг сайхан царайг минь юу гээд байгаа гамшиг вэ?
-_-
"Пак Жихүн энэ удаа чиний мэдрэмжтэйг хүлээн зөвшөөрье"
Төрсөн өдрийн үдэшлэг ид дундаа орж байхад би Жихүнийг олон хэллээ.Энд олон хүмүүс ирсэн байх ба ихэнх нь миний харж байгаагүй царайнууд байсан юм.Магадгүй Жихүний найзууд байх.
"Одоо л мэдэж байгаа юмуу?"
Бид хоёрыг ярилцаж байх зуур Жонгүг бид хоёрыг чиглэн ирж надтай гар барин хажууд суулаа.
"Төрсөн өдрийн мэнд ахаа! Сайхан үдэшлэг байна"
"Ирсэнд баярлалаа...."
"Нээрээ таньтай танилцуулах нэг хүн байна.Би таньд хэлж байсандаа.Миний хайртай хүн гээд"
Жонгүг цаашаа хэн нэгнийг дуудахаар эргэхэд нь миний зүрх зогсчих шахна.Намайг эндээс явхаас өмнө гэмгүй сайхан ах дүүсийн харьцаатай байсан муугүй дотно дүү минь надад миний хайртай нэгнийг танилцуулах гэж байна.Бас түүний хайртай залуу.
Жимин Жонгүгийг дуудхад нь дурамжан ирээд намайг харснаа шууд л хөмсгөө зангидчихав.Тэгээд Жонгүгийн хажууд суун их л дотно энгэрт нь наалдах бөгөөд намайг бас Жихүнийг ээлжлэн тийм гэхийн аргагүй харцаар харж байгаа нь эвгүй санагдана.