[4]

898 118 0
                                    

JM'S P.O.V:

  Ажилд орсноос хойших долоо хоног.Шинэ өдрийг эрч хүчээр угтан хөнгөн инээмсэглэн ажлынхаа хаалгаар орж байна.Цахилгаан шатанд суун дээшлэх гэж байтал захиралтай тааран хамт дээшээ өгслөө.Захирал бид нартай хамт гарсан өдрөөс хойш өнөөдөр л надтай таарч байгаа нь энэ.

  "Өглөөний мэнд захирлаа.Сайхан амарсан уу?"
 
  "Өглөөний мэнд.Шинэ ажилдаа дасаж байна уу? Өнөөдөр эрт ирсэн байх чинь"

  "Вуаа өнөөдөр л эрт ирж байгааг минь яаж мэдээ вэ? Одоо гайгүй дассан болохоор дажгүй шүү"

  Захирал миний хэлсэн үгэнд бантсан бололтой хий ханиалган хэсэг чимээгүй зогслоо.

  "Энэ 7 хоногт танай багийхан их завгүй ажиллах байх.Хяналтын албанаас шалгалт ирэх болохоор шинэ ажилтанууд энэ 7 хоногт илүү цагаар ажилна.Багийнхаа хүмүүст мэдэгдээд 9 цагт хурлын өрөөнд!"

  Захирал наашаа харалгүй үгээ хэлж дуусгаад цахилгаан шатнаас буув.Ямар ч үед тэр бардам их зангаа гээхгүй хүн юмаа.

-_-

  Хурал хийснээс хойш 3 хоног өнгөрч бүгд шөнө дунд хүртэл ажиллах болсон учраас маргаашийн шалгалт дуусахыг хүлээнэ.Би ч тэд нарын адилаар бүтэн нойртой хонохын хүсэл болж нүдний доогуурх хар зураасаа харан санаа алдах нь хэвийн үзэгдэл болоод байв.

   Өнөөдөр ч бас бид шөнө дунд хүртэл ажиллахаар болж оройн 9 цагийн үед би нойроо сэргээхээр түр гарлаа.Үүднээс багахан холдон тамхиа зуугаад асааж байтал захиралын бүдүүн баргил хоолой ард сонсогдов.

  "Бас тамхичин байсан байх нь?"

  "Та татдаггүй юм уу?"

  "Би тийм хог хэрэглэхээр хүн шиг харагдаад байнуу?"

  "За тиймдээ би л хог шаар болохоор хог хэрэглэж байна болсон уу!"

   Би бага зэрэг хөмсгөө зангидан хэд хэд гүнзгий сороод утаагаа албаар захиралын тал руу үлээв.Тамхины утаанд үлийгээ хийгээд зогсоод байдаг байнаа? Тэнэг юм.

  "Ингэхэд та харихгүй юу хийж байгаа юм?"

  "Маргааш шалгалт ирэх учраас та нартай цуг ажиллаж давхар хянах гээд явж байна"

  "Таньд ер нь итгэдэг хүн гэж байнуу?"

  "Юу?"

  "Юу ч бишдээ түрүүлээд орлоо.Та хамт орох юмуу?"
 
   Би тамхиа хаяад алхах замдаа асуун үүд рүү дөхлөө.Тийм ч удалгүй захиралын наашаа алхах хөлийн чимээ сонсогдсон юм.Биднийг ажлын өрөө лүү ороход манай хэд хэн нэг сайн санаат хүний ачаар ходоодоо баясгаж байв.Удалгүй тэр сайн санаат хүн нь захирал болохыг мэдлээ.

  Зүгээр л ажилчиддаа хоол хүргэж ирсэн байх нь.Тэрийгээ хэлчихгүй худлаа бардам загнаж гэнэ.Тэнэг юм.

-_-

  10 цаг...11 цаг...12 цаг...01:00 цаг.

  Бид завсарлагагүй 4 цаг хичээн ажилласны эцэст энэ сарын бүх тайланг дуусгаж,бүх салбаруудын энэ жилийн төлөвлөгөөг гаргаж дуусгав.Бид бие биендээ баяр хүргэн ядарсан ч инээмсгэлсээр барилгаас гараад нэг нэгнийгээ үдэж өгөн эцэст нь би ганцаараа үлдлээ.Бишээ ер нь бол захирал хажууд машинаа налан зогсож байсан юм.Тэгхээр хоёулаа болж таарлаа.

 "Та явахгүй юм уу? Бүгд явчихсан болохоор одоо санаа зоволтгүй харьж амардаа"

  "Ч-Чи хаашаа..явах юм?"

  "Юу?"

  "Т-Танайх хаана байдаг юм бэ?" энэ удаа арай өндөр дуугаар асуув.

   "Манайх тийм ч хол бишээ.Өнөөдөр л машинаа орхичихсон болохоос алхахад болно.Баяртай захирлаа"

   Би түүнд бөхийн хүндэтгэл үзүүлээд зам даган алхалаа.Яахав намрын сүүл сар болохоор оройдоо бага зэрэг хүйтэн юм.

   "Суучих хүргээд өгье!"

   "Новш гэж! Зүгээр хэлчихэж болоогүй юмуу хар шөнө сигналаа нүдээд энд зүрхээр явчихсан бол яах юм!"

  "Хөөе чи одоо бүр миний хажууд хараал хэлдэг болсон уу!"

   "Ажлын цаг дуусчихсан болохоор одоо чи бид хоёр зүгээр үе тэнгийн залуус.Хурдан хүргээд өг даарчихлаа"

   Ингэж хэлэхдээ би аль хэдийн жолоочийн хажуу талд орж ирээд суучихсан байлаа.Тэр муухай харж байсан ч юм хэлэлгүй тэндээс хөдлөв.

  "Жолооч чинь яасан юм? "

  "Явуулчихсан"

  "Яагаад?"

  "Тэр чинь ардаа амьдралтай хүн шөнийн 2 цаг болж байхад эхнэр хүүхэд нь хүлээж байгаа санаа нь зовчихно"

  "Та бас хүнд санаа зовдог байх нь?"

  "Тэгээд одоо чамайг хүргэж өгч байгаа нь юу юм?"

  "Хаха надад санаа зовох шалтгаан байгаа юмуу? Зүгээр л нэг шинэ ажилтан байхад"

  Тэр үүнээс цааш намайг машинаас буутал юм ярьсангүй.Би буруу зүйл хэлчихсэн юм болов уу? Тэнэг юм.

𝕸𝖞 𝕯𝖆𝖓𝖌𝖊𝖗𝖔𝖚𝖘 𝕷𝖔𝖛𝖊  |COMPLETED|Where stories live. Discover now