"Ахаа хувцасаа бэлдсэн үү? Бид бараг хоцорч байна"
"Чи л хамгийн удаан нь биздээ? Жихүнаа танай хүн энд галзуурлаа чи бэлэн болсон уу? "
"Аахх би энэ залхуугийн ачааг давхар бэлдсээр байгаад удчихлаа"
Жихүн дээрээс хоёр чимадонтой хувцас гаргаж ирлээ.Бид машинд суун онгоцны буудлын зүг хөдлөв.
"Зун ханатлаа тэнэсэн байж одоо бас хаачих гээд байгаа юм бэ?"
"Энэ удаагийнх зугаалга бишээ би ажлын шугамаар явж байгаа юм.Жихүн намайг дагана гээд харин би таныг ганцааранг чинь үлдээхгүй"
"Би ямар жоохон хүүхэд бишдээ? Бэлэвсэн ганц бие нөхрийг одоо үлдээгээд явж болохоор болсон залуу минь"
"Хаха одоо бол хаширсан ахаа хэдий хагас жил өнгөрсөн ч гэсэн би таныг ганцааранг чинь үлдээхээс одоо ч айдаг"
Би тэр хоёр луу ээлжлэн муухай хараад нөгөө л ороолтондоо шигдэн суулаа.Өнөөдөр гадаа их бүрхэг бас салхитай хүйтэн байна.Анхны цас орох гэж байгаа бололтой.Эсвэл чи минь над дээр цас болж ирэх гэж байгаа юм уу?
Бид онгоцны буудалд ирэн хамгийн түрүүнд тэр хоёр шалгах хэсэгт орон зогслоо.Харин би нилээн холоос тэр хоёрыг харан зогсож байсан юм.
Магадгүй сүүлийн удаа.
-_-
"Тэхёнаа яг миний бодож байснаар одоо анхны цас орж байна.Тэр үед чамайгаа олж байсан шиг энэ цас үнэхээр үзэсгэлэнтэй юм.Би тэр үед чамайг хараад хэдэн зуу дахин илүү гүн дурлаж билээ.Энэ цас магадгүй чи минь байх тийм үү?"
Сөүлийн нэгэн цастай орой би гүүрэн дээгүүр алхаж байхдаа түүндээ хэлнэ.Өнөөдөр тэргэл сар гараад хажууд нь байгаа чи минь хүртэл тодоос тод гэрэлтэж байна.
"Вуаа Тэхёнаа харж байна уу? Чи энэ доор хүртэл гэрэлтэж байна"
Би хуруугаараа доор байх усны тусгал руу заалаа.
"Чи минь энд хүртэл үзэсгэлэнтэй харагдаж байна.Гэхдээ Тэхёнаа чамайг санаад байна.Чамтайгаа ядаж зүүдэндээ уулзмаар байгаа ч чи орж ирэхгүй юм.Үргэлж би ганцаараа байдаг.Гэхдээ одоо хамаагүй"
Гүүрний хашлаганы цаана гаран зогсохдоо би жаргалтай инээмсэглэнэ.Одоо урагшаа ганц гишгэхэд л би доошоо унах бүрэн боломжтой.
"Намайг тосож авна биздээ? Тэхёнаа намайг хүлээж байгаарай би очиж байна"
Би нүдээ анин гараа алдлаад нэг хөлөө урагш нь явуулхад хий агаар дээр гишгэн бие минь тэр чигтээ усны тусгал дээр байх сар болон тэр тод од руу уналаа.
Одоо би хайрт дээрээ очих гэж байна.
Анхны цастай хотын нэгэн дулаахан үдэш хотын хамгийн өндөр гүүрний дунд саарал ороолт эзнээ хайн агаар дээр тэнүүлчлэнэ. Энэ шөнө хаанаас ч юм нөгөө одны дэргэд бас нэгэн тодоос тод од давхар анивчсан юм.Магадгүй одоо тэр хоёр од хэзээ ч бүдгэрэхгүй үүрд тод гэрэлтэх буй за.