[2]

1K 119 4
                                    

  "Чиний захирал Ким Тэхён байна"

   Энэ залуугийн гайхсан царайг харах үнэхээр сонирхолтой юм.Ялалтын инээмсэглэл тодруулан тэр залууг хэсэг  тойрон алхалаа.

  "Өглөө надад маш том гай болсныг чинь бодохоор хөөгөөд гаргачихмаар ч юм шиг.Мэдлэг боловсролыг чинь харвал хайран ч юм шиг.Одоо яах вэ? Мм?"

  "Юу...захирлаа өглөө би үнэхээр яарч байсан юмаа.Анкетаа өгөх гээд замаа харах ч сөхөө байгаагүй"

  "За яахав...эхний удаадаа чамайг харж үзье.Харин дараагийн удаа гэж байхгүй ойлгосон уу!Одоо гарч болно"

   Жимин их л дурамжхан бөхийгөөд өрөөнөөс гарав.Хэрвээ үнэхээр дургүй байвал би заавал энд ажил гэж хүчлэхгүй залуу минь.Утгагүй юм.

Jimin P.O.V:

  Маргааш ажилдаа орох учраас газар дээрхи 2хон найзаа дуудан манайд шинэ ажилд орсныг минь тэмдэглэхээр болов.

  "За найзынхаа шинэ ажлын төлөө"

  Тэмины уриалгад бид 2 нэгдэн хундагаа өргөнө.Хэд хэдэн хундаганы ард гарах зуураа би тэр хоёрт өнөөдрийн азгүйтлээ ч хэлээд амжив.

  "Танай захирал чинь чамайг одоо ч зуучихсан байхдаа"

  "Новш гэж....Кай сануулсанд баярлалаа!"

  "Тэгээд хэр удаан ажиллах юм?"

   Тэмины асуултанд би мөрөө хавчин хундагатайгаа хөмөрлөө.Тэр хоёр ч толгой дохин өөр сэдэв ярьж байгаад Кай гэж нэг юм дахиад л хэрэггүй асуулт асууж эхлэв.

  "Хөөе гэхдээ царайлаг залуу юмуу?"

  "Үгүй гэж лав хэлэхгүй ээ "

  "Хаха чамд таалагдсан байх нь тийм биздээ?"

  "Би ямар чи бишдээ.Харсан болгоноо таална гэж юу байсан юм"

  "Чи гэхдээ бараг занданшуулсан шарил боллоо залуу минь! Бодож байгаа юм алгуу?"

  "Амаа татаа хэрэггүй амьтан!"

  Би Кай руу ууж байсан архиа цацахад тэр намайг хараан суудлаасаа босохдоо Тэмины нүүрийг тохойгоороо цохьчихов.За ингээд л энэ хоёрын ээлжит хэрүүл эхэлж байгаа юм.Бурхан минь залхмаар амьтад шүү.
  
-_-

  Өглөө утсанд дуудлага ирэх чимээ зогсоо зайгүй хангинан арай гэж нойрноосоо сэрлээ.Хараал ид толгой хагарах нь.

  "Байна уу?"

  "Пак Жимин цаг хэд болж байгааг мэдэж байна уу? "

  "Толгой өвдөж ядаж байхад чихэн дээр орилоод... Хэн бэ?"

  "Өдөөд байнуу? 10 минутын дотор ирэхгүй бол миний өрөөнөөс ирж халагдах тушаалаа аваарай!"

    Энэ хоолойг яаж сая санаж чадав аа! Ким Тэхён тэр бардам амьтаны хоолой байж.Чөтгөр гэж!

   Орноосоо үсрэн босоод 2 минутын дотор хувцаслан товчоо ч бүрэн товчлолгүй гарлаа.Цага бага ядаж байхад урд осол гарчихсан түгжрэл ихтэй байв.

  Арай гэж ажил руу орон цахилгаан шатанд суугаад хаалга хаагдах тэр мөчид...

  1...

  2...

  3... 

  ....хаалга буцан хоёр тийшээ онгойж зэвүүн инээмсэглэсэн тэрний төрхтэй улаан нүүрээрээ тулах нь тэр.

  "Ө..Өглөөний мэнд захирлаа?"

  "Ямартай ч амжаад ирчихжээ.Жоохон удчихгүй яаваа гэж бодсоноо хэлчихье"

   Хүчээр инээмсэглэн түүнд бөхийгөөд 14 давхарын товчийг дарав.Тэр ч миний хажууд зогсон нөгөө л зэвүүн цохиод авмаар царайгаа улам тодотгоно.Түүний харахгүй байгааг далимдуулан араас нь хий цохиж байтал..... цахилгаан шат доргин 8 давхарт гацах нь тэр.

𝕸𝖞 𝕯𝖆𝖓𝖌𝖊𝖗𝖔𝖚𝖘 𝕷𝖔𝖛𝖊  |COMPLETED|Where stories live. Discover now