[12]

664 80 0
                                    

  Тэрнийхээ энэ дулаахан мэдрэмжинд насан туршдаа байхсан.Өглөө болгон над руу хараад инээдэг царайг нь намайг тэвэрдэг гарыг нь надад хүрдэг биеийг нь өдөр ирэх тусам илүү ихээр хүснэ.

  Гэхдээ Жиминаа чи бид хоёр бие биедээ хичнээн их тэмүүлж хамт байхыг хүсэвч миний халуун цог чамайг гэмтээх лаа дэнгийн эрвээхэй хоёртой адил юм.

  Бид тусдаа байсан нь дээр бололтой.

  Бид хоёр бие биенийгээ дахин олсон тэр өдрөөс хойш сарын хугацаа өнгөрсөн байв.Амралтын өдрийн өглөө би тэрнийхээ царайг мандах нарны туяанд ширтэнгээ дотроо бодно.Хааяахан нулимс цийлэгнэж өөрийнхөө бодлыг буруу гэж няцаахыг хүсэвч бодит байдал дэндүү хатуу ажээ.Би тэрнийхээ зөөлөн уруул дээр нь хөнгөн үнсхэд Жимин хамраа үрчийлгэсээр нүдээ нээв.

"Өглөөний мэнд...."

"Өглөөний мэнд сайхан амарсан уу "

   Тэр намайг чанга тэврэн нүүрээ цээжинд наагаад маш уртаар амьсгаа авлаа.

   "Хамгийн сайхан амралтын өдрийн өглөө байна"

  "Өнөөдөр хоёулаа болзох уу? "

  "Би чамайг гаргамааргүй байна Тэхён "

  "Зөвхөн хоёулахнаа байх тийм газарт очицгооё"

  Би дахин нэг удаа уруул дээр нь үнсээд орноосоо босон хувцасаа өмслөө.Жимин гайхаж байсан ч намайг даган хувцасаа өмсөөд ойролцоогоор хагас цагийн дараа гэхэд бид замдаа гарсан байв.

JM P.O.V

  Тэхёныг хаашаа яваад байгааг би бараг хоёр цагийн турш тасралтгүй асуусны эцэст ирсэн бололтой машинаа зогсоолоо.Бидний ирсэн энэ газар хүний нүдэнд өртөөд байхааргүй өндөр уул өтгөн ой модоор хүрээлэгдсэн дундаа бяцхан нууртай энгийн л нэгэн байгаль байв.Нэмээд нуурын дэргэд сүндэрлэх 3 давхар шилэн барилга хажууд нь байх түшлэгтэй савлуур.Тэхён гараас минь атгахад би зөрүүлэн инээмсэглэнэ.

  "Энэ газрыг надаас өөр хэн ч мэдэхгүй итгэж болно одоо харин чи мэддэг боллоо"

  "Тэр чиний байшин уу? "

  "Мм..хааяа ганцаараа баймаар санагдсан үедээ эсвэл аав юмуу Бэкхёноос нуугдах гэж энд ирдэг байсан юм.Гэхдээ ирээгүй бараг жил болчихжээ"

  "Гоё юмаа Тэхёнаа яг кинон дээр гардаг шиг хосууд яг ийм савлуур дээр суугаад бие биентэйгээ үүрд хамт аз жаргалтайгаар кино төгсөн бичиг нь гардагдаа яг тэрэн шиг санагдчихлаа"

  Яриан дундаа Тэхёныг хөтлөн савлуур дээр суухад тэр хэсэг чимээгүй суув.

   "Тийм ээ Жиминаа үүрд хамтдаа аз жаргалтай төгсдөг шиг.... хоёулаа ч бас урт удаан хамтдаа жаргалтай байцгаая"

  "Манай Тэхён уйлаад байгаа юмуудаа тэр хөөрхөн нулимсыг нь хараад байгаарай"

  Би өхөөрдөн хацрыг нь даган урсах нулимсыг нь арчив.Тэгээд өвөр дээрээ суулган өөрлүүгээ харуулаад уруулыг нь удаанаар энхрийлэн үнсээд духаа нийлүүлэн суулаа.

-_-

  "Тэхёнаа чи үнэхээр... Хүн яаж ийм юм хийж болдог байна аа? "

  "Би яасан юм? Чи өөрөө өлсөөд байна гэсэн биздээ? Хоол хийж өгсөн миний буруу юм уу?"

  Тэр гараа зөрүүлэн урдаа аваад над руу муухай харав.Би ч мөчөөгөө өгөхгүй гараа ташаандаа тулаад сөргөлдөнө.

  "Чамайг хоол хийгээд өг гэсэн болохоос давс халуун ногооны илүүдэл өг гэж хэлээгүй за юу! "

  "Тийм л мундаг байсан юм бол өөрөө хийхгүй яасан юм! Ер нь яахаараа би чамд хоол хийж өгөх ёстой гэж алба юм уу!!"

  Гэснээ уурласан чигтээ гараад явчихав.Уул нь амьхандаа романтик байх гээд хоол хийж байхад нь ардаас нь тэврээд хоол хуурч байсан гараас нь давхар атгаад их л сүрхий байсан юмсан.Харин энэ амт л.... ёстой нэг.

  Би хүрмээ аван Тэхёнд бас нэг хүрэм аваад савлуур дээр сууж байсан ууртай залуу дээрээ очив.Одоо ч надад уурласан байх ба цаашаа харж суугаад намайг ер нь ойртуулах шинж алга.

  "Тэхёнаа гомдчихсон юмуудаа?"

  "...."

  "За миний буруу би өөрөө л хийдэг байж"

  "...."

  "Хаягдаж хоцорсон Жимин би явнам .."

    Гэтэл Тэхён нүднийхээ булангаар нэг харснаа цаашлан надад зай тавьж өглөө.Би Тэхёныг гараас атган мөрийг нь дэрлэхэд тэр наашаа хараагүй ч бас эсэргүүцсэнгүй.Ууртай гэдэг нь.

  Надад тэр минь л байхад би түүнийгээ тэврээд дэлхийг тойрсон ч чадахаар байна.Энэ хүн л миний амьсгалах агаар хүчилтөрөгч юм шиг.

  "Жиминаа? "

  "Мм? "

  "Юу ч болж байсан би Пак Жимин чамд юу юунаас илүү хайртай.Мэднэ биздээ? "

  "Мэднээ энэ дэлхийн бүх зүйл худал хуурмаг байсан ч чиний хайр хамгийн үнэн гэдэгт би итгэдэг"

𝕸𝖞 𝕯𝖆𝖓𝖌𝖊𝖗𝖔𝖚𝖘 𝕷𝖔𝖛𝖊  |COMPLETED|Where stories live. Discover now