Маркын талаас:
Гэртээ ирээд аав ээж гэрийнхэнтэйгээ мэндлээд хамтдаа хоололлоо.
Үнэндээ хэсэг мэдрээгүй үнэхээр тааламжтай сайхан мэдрэмж байна шүү. Хэдэн өдрийн стресс тайлагдах шиг л болж байна гээч. Сайхан бодлыг эвдэн ээж дугарлаа.
Ээж: Гүйээ тэгээд хэн хэнээс ч илүү завгүй хүүг минь ямар далдын зүйл ийм урт хугацааны дараа гэрт нь аваад ирэвдээ? чи санан санан ирээгүй л болов уу? гээд жуумалзав.
Аав: Гүйээ нээрээ?
Нээрээ би үнэхээр удаан хугацаанд гэртээ ирээгүй юм байна шүү дээ. Харин өнөөдөр яаж байгаад?
.......Зүгээр тэрний ард үглэсэн үгнээс болоод л гэртээ ирчихэж? ..........
Гайхалтай юм? Хэр баргийн шалтаг шалтгааныг тоодоггүй хэргээ тэрний үгнээс л хүрээд ирчихэж???
Аав: Хөөе юугаа бодоод байгаа юм бэ??
Би: Аа..нн юу ч биш ххэ
Ээж: Яасым бээ? сонин юм болсон шинжтэй л хачин царай гаргаад байх чинь!
Би: Юу ч бишээ ээж, аав би их зантай юу?
Аав сонссон даруй чанга чанга хөхөрч эхлэв.
Хариуд нь би хачин бантсан царай гарган ээж рүү харлаа.
Ээж: Ххэ чи чинь архи уугааюу?
Би: Юу вэ??
Ээж: Тэгээд юун хачин зүйл асуугаад байгаа юм бэ? ххаха
Би: Зүгээр л..
Аав: Хахаха арай миний хүүгийн сонирхдог эмэгтэй их зантай гээд тоохгүй байгаа юмуу?? гээд ёжилсон царай гаргав.
Би: ЮУ ВЭЭЭ?? ХЭН ТЭГСЭН ЮМ ХҮН ЗҮГЭЭР СОНИРХООД АСУУЖ БАЙХАД ЧИНЬ БОЛИОО
Ээж: Ххахаха нээрээ тэгсэн юм биш биз?
Би: ЭЭЖЭЭЭЭ
Ээж: зазаза юундаа сүр бадруулаад орилоод байгаа юм? хүн амьтан сонслоо
Аав: тэр яахав миний хүү ч ээжийгээ дуурайгаад их зантай нь ч их зантай шүү
Ээж: Хөөе энэ өвгөнийг сонсоорой, тийм л юм бол чи тэр их зангүй хүнээ олохгүй яасан юм?
Аав: Зазаза наргижил байхад чинь, их занд нь л татагдаад суусан байхгүй юууу дааа гээд малийсан царай гарган ээж рүү харав.
Ээж: Гүйээ ер!!!
Ээж: Их зан гэдэг чинь хэрэгтэй зүйл байхгүй юу? Ялангуяа чи чинь олны танил, зарим зүйл дээр жаахан сэхүүн байх зүгээр шдээ гол нь тунг нь тааруулах хэрэгтэй.