ТЭР ХҮРЧ ИРЭЭД ГАР БАРЬСАН ЮМ.
Сүнмигийн талаас:
Өнөөдөр хуваарьгүй учраас аль болох хамтлагийн охид болон Хэжинтэй хамт байхыг илүүд үзэж байна.
Зориудаар их зүйл хийхийн тулд өглөө эрт бослоо. Гэлээ ч унтах хүсэх их байсангүй. Утсаа шүүрч аваад шууд л охидын чатруу орлоо.
Сүнми(үри лийдо): hi girls! Good morning?
...... Хэн нь ч хариу илгээсэнгүй. Бүр уншсан хүн ч алга....
,Одоо ер нь хэдэн цаг болж байгаа юм? 7,12?
Хог гэж ийм эрт байгаа хэрэг үү?
Би үнэхээр эрт сэржээ.
Тэгвэл охидууд унтаж байж л таарлаа шүү.
Тийм дээ хэн над шиг ганц олдсон амрах өдрөө ийм эрт хар үүрээр хүн рүү чат бичээд байж байхав дээ. Хэжин рүү залгадаг юм билүү?
Ерөөсөө өнөөдөр тэднийд очноо.
Хэжинийг дугаарыг хийн залгалаа.
дүүд...дүүд...дүүд...
-Уучлаарай таны залгасан хэрэглэгч хариу өгөхгүй байгаа тул та түр хүлээгээд ахин залгана уу?
.....
Хог гэж?
Хамтлагийн хуваарийг нэг харъя гэж бодоод ажлын өрөөн дэх самбар дээр очлоо.
За харъя,өнөөдөр завтай хэн байна?
5сарын 13 Бямба гараг.
Ким Сүнми- Хуваарьгүй.
Кан Тэхи-Ажлын хуваарьгүй, хувийн ажилтай.
Ким Хэжин-.....брэндийн шинэ бүтээгдэхүүний нээлтэд оролцоно. Кан Сылгитэй хамт -рэд вэлвэт-
Жан Инжон-Спорт хувцасны 3дахь удаагийн зураг авалттай.
Юн Жэвон-Бусан хот явах
.............
Эээээ надаас бүгд нь өнөөдөр хуваарьтай гэж үү???
Ахххх намайг үх гэж байгаа юм байх даа.?
Юу хийдэг юм билээ?
Ямар ч байсан өглөөгий цайгаа ууя.
Гал тогоо руугаа очиж хөргөгчинд юу байгааг харлаа.
3 ширхэг өндөг. 100гр хүрэхгүй далайн байцаа. 2 жижиг савлагаатай цэвэр ус.
Ахх мэдсэн бол өчигдөр дормдоо хонодог байж.
Ядаж л тэд нартай хамт хонох байлаа.
Арга барж 3 өндгөө шарж идэхээр шийдлээ.